Зөвлөгөө

Анхилам үнэр ханиад анагаана

Үнэрээр өвчнийг эмчилж болдог нь батлагджээ. Эфирийн тос буюу ургамлын үндэс, иш , навч, хальс,холтос цэцгээс нандийн бүхнийг нь шингээн авсан байгалийн бүтэц, гайхамшигтай шинж чанараа алдаагүй үнэрт тосны эмчилгээний үр дүнг Оросын АУҮИС -ийн эрдэмтэд нотолсон байна. Эфирийн тосноос гаргаж авсан анхилам үнэрийг ашиглан ямар ч техник , тоног төхөөрөмж ашиглахгүйгээр вирусээр үүсгэгддэг , амьсгалын замын цочмог халваруудаас сэргийлэх боломжтой гэнэ. Харин эвкалипт модны тос нь, эфирийн тоснууд дотроос халдваргүйжүүлэх нөлөөгөөрөө толгой цохидог. Дархлаа сайжруулахдаа гойд гэнэ. Мөн амьсгалын дээд замын халварын үед ч эерэг нөлөө үзүүлж байжээ.

Эфирийн анхилам үнэр шингэсэн усанд 5-20 минутаас илээгүй хэвтэх нь маш ашиг тустай гэнэ. Гэхдээ эфирийн тосыг шууд усанд уусгаж болохгүй,ванын хөөс эсвэл шингэн савантай хэдхэн дуслыг хольж, усандаа үнэр оруулаарай.Ингэснээр эфирийн анхилам үнэр биед шингэн , таагүй байдлаас таныг ангижруулдаг нөлөөтэй ажээ.

Анхилам үнэр ханиад анагаана
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top