Сонин хачин

Дэлхийн хамгийн урт шорлог бүтээгдэв

223 метр урттай тахиан махан шорлог Казахстаны Акамолин мужийн Макинск хотын шувуун фабрикийн ажилтнууд бүтээжээ.Ингэснээр тэд дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. 420 кг тахианы махаар шорлог хийх ажилд 220 хүн оролцжээ. Энэ шорлогоор 3000 хүнийг хооллосон аж.

Шинэ дээд амжилтыг бүртгэж авахаар Макинск хотод Гиннесийн амжилтын номын төлөөлөгч очсон гэнэ. Түүний бүртгэж авснаар шинэ дээд амжилт 223 метр 65 см-тэй тэнцэж байсан гэнэ. Өмнөх дээд амжилтыг 2007 онд Сингапурт тогтоосон бөгөөд шорлогны урт 140 метр байжээ.

Дэлхийн хамгийн урт шорлог бүтээгдэв
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top