Дэлхий

Дэлхийн хамгийн өндөр 10 барилга

1.БУРЖ ХАЛИФА

Манай гаригийн бахархал, бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон Бурж цамхаг 2010 онд ашиглалтад орсноосоо хойш дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдсээр байна. Дээр дурдсан Шанхай цамхгаас даруй 200-гаад метрийн өндөртэй буюу 832 метрийн өндөртэй 163 давхар энэ цамхаг арабчуудын бахархал нь юм. Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо сүндэрлэдэг энэ барилга 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй баригджээ. Алдарт Адриан Смит ерөнхий архитектураар нь ажилласан ба Өмнөд Солонгосын Самсунг инженеринг констракшн компани гол гүйцэтгэгчээр нь оролцжээ. Ингээд дэлхийн хамгийн өндөр барилгын тухай бяцхан өгүүлье.

Бурж Халифад тусгайлан зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон цутгалтыг зөвхөн шөнөөр асар том мөсөн байгууламж босгон дунд нь хийдэг байжээ. Барилгын ажил долоо хоногт 1-2 давхар барих хурдтайгаар явагдаж байсан. 160 давхар хүртэл бетон хийцийн ажил үргэлсэн ба дараа нь 180 метр урт металл хийцийг угсрах ажил залгажээ. Байшингийн галын аюулгүйн систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Цамхаг өөрийгөө эрчим хvчээр хангадаг. Үүний тулд салхины хүчээр ажилладаг 61 метр турбинтэй, бас байшингийн 15000 хавтгай дөрвөлжин метр талбайтай хананд байрлуулсан олон нарны батерейтай. Цамхаг нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай хаалттайн дээр энэ нь өрөө тасалгаануудыг халаадаггүй тул сэрүүцүүлэх шаардлагагүй юм. Эргэн тойрны бүх өвс ногоо, пальм мод жинхэнэ биш. Гэхдээ л байнгын усалгаагүй бол хиймэл ургамлууд ч амархан хатах аж.

Барилгын өндрийг нээх хүртэл нууцлаж байв. Учир нь барилгыг барих явцад хэд хэдэн удаа төлөвлөснөөс илүү өндөр хийж болох тухай яригдаж байжээ. Байшинг өндөр барихад техникийн биш, харин эдийн засгийн хүчин зүйл саад болж байв. Учир нь Бурж цамхгийн хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай. Ийм учраас барилгын дотоод ашигтай орон зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ.

2. ШАНХАЙН ЦАМХАГ

3. АБРАЖ ЭЛ БЭЙТ ЦАМХАГ

Саудын Арабын Мекка хотноо орших 601 метрийн өндөртэй 120 давхар энэ барилгыг Арабын цагтай цамхаг хэмээх нэрээрээ алдартай. Саудын Арабын вангийн буюу нэг ёсондоо төрийн өмчид хамаарагдах энэ цамхгийг тус улсын дотоодын компаниуд барьж босгосон. Лалын шашны ариун сүмийг бэлгэдсэн архитектурын шийдэлтэй ба дэлхийн хамгийн том цаг суурилуулсан гэдгээрээ онцлог. 2004-2012 онд барилгыг ашиглалтад оруулжээ.

4. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЦАМХАГ

 

АНУ-ын Нью-Йорк хотноо орших энэ нүсэр байгууламжийг 2006 онд барьж эхэлсэн ба энэ зун албан ёсоор нээлтээ хийнэ. Манхеттэний шинэ гоо үзэсгэлэн болсон Дэлхийн худалдааны төвийн 541.3 метрийн өндөртэй 104 давхар энэ барилгын хэдийгээр угсралтын ажил 2013 онд бүрэн дууссан ч дотоод засал чимэглэлийн ажил үргэлжилсээр буй гэнэ. Террористуудын халдлагаар нуран унасан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг орлон сүндэрлэсэн энэ аварга барилгын гүйцэтгэгчээр Тишман Констракшн компани ажиллаж дуусчээ. Архитектурыг Скидмор Овингс ба Меррил фирм хийжээ.

5. ТАЙПЕЙ 101

Тайванийн нийслэл Тайпей хотноо дэлхийд алдартай “Тайпей 101” цамхаг сүндэрлэн оршино. 2004-2010 оны хооронд дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан Тайпей цамхаг 101 давхартай ба 509 метрийн өндөртэй барилга юм. 1999-2004 оны хооронд Тайпейгийн санхүүгийн төв корпорацийн захиалгаар Торнтон Томасетти компани барьж байгуулсан. Цамхгийн архитектурыг Cи Уай Ли ба Түншүүд фирм гүйцэтгэжээ.

6. ШАНХАЙН ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТӨВ

Хятадын Шанхай хотын Пудонг дүүрэгт орших Дэлхийн санхүүгийн төвийн барилга нь 492 метрийн өндөртэйд тооцогддог. Хятадын эдийн засгийн хүчин чадлыг бэлгэдсэн 101 давхар энэхүү барилгад дэлхийн алдартай банк, санхүүгийн байгууллагуудаас эхлээд олон нийтэд зориулсан зочид буудал, музей, одон орныг ажиглах төв үйл ажиллагаагаа явуулдаг. 1997-2008 онд баригдаж дууссан байна. Барилгын гадаад хэлбэр нь шилний бөглөө онгойлгогчтой төстэй тул ард иргэдийн дунд “бөглөө онгойлгогч” гэсэн нэрээр алдаршсан байдаг. Барилгын архитектурыг Хонконгийн олон улсын худалдааны төвийн барилгад ажилласан АНУ-ын дэлхийд алдартай Kohn Pedersen Fox фирм гүйцэтгэсэн байна. Барилга угсралтын ажлыг Японы Mori Building компани хийжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр нь Хятадын Барилга, инженерчлэлийн төрийн корпораци ажиллажээ.

7. ХОНКОНГИЙН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ

118 давхартай ба 484 метрийн өндөртэй тул энэ барилга дэлхийд долдугаарт бичигддэг. Зочид буудал, оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ барилгыг 2002 онд барьж эхэлсэн ба найман жилийн дараа буюу 2010 онд үүдээ нээж байлаа. Дашрамд давхрын тоогоороо дэлхийд дөрөвт бичигддэг барилга юм. Барилгын архитектурыг дэлхийд алдартай Kohn Pedersen Fox фирм гүйцэтгэжээ. Хятадын барилгын томоохон компанид тооцогддог Сан Хунг Кай пропертис барилга угсралтын ажлыг гардан гүйцэтгэжээ.

8. МАЛАЙЗЫН ПЕТРОНАС ЦАМХАГ

Петронас буюу хос цамхаг нь Малайзын нийслэл Куала Лумпурт бий. Энэ цамхгийг 1993-1996 оны хооронд босгосон ба 1998-2004 оны үед дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байв. Улмаар Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв террорист халдлагаас болж нурсны дараа дэлхийн хамгийн өндөр хос барилгад тооцогдсоор байна. Петронасын ихэр цамхаг нь тус бүртээ 452 метрийн өндөртэй ба 88 давхар. Цамхгуудыг Аргентины уран барилгач Цезар Пеллигийн удирдлага дор архитекторын ажлыг нь гүйцэтгэжээ. Энэ барилгыг Куала Лумпур хотын морин тойруулгын суурин дээр барихаар газрын гадаргаас 30 метр гүн нүх ухаж 500 ачааны машин дүүрэн шороог шөнө бүр зөөж суурийн хэсгийг цутгаж байжээ. Ган болон шилэн гадаргуугаас бүтсэн Петронас цамхаг исламын уран бүтээлийг санагдуулам төдийгүй малайзын лалын шашны дүр төрхийг тодорхойлдог. Өөр нэгэн онцлог нь гэвэл тус барилгын хөндлөн огтолсон хонгил юм.

9. ЗИФЕНГ ЦАМХАГ

Урд хөршийн Нанжин хотод 89 давхар бүхий 450 метрийн өндөртэй Зифенг цамхаг сүндэрлэдэг. АНУ-ын Скидмор Овингс ба Меррил фирм энэхүү өндөр барилгын архитектурыг хариуцан гүйцэтгэсэн ба ерөнхий архитектороор нь алдарт Бурж, Жин Мао, Трамп цамхгуудын зураг төслийг хийлцсэн Адриан Смит ажиллажээ. 2005 онд эхэлсэн барилгын ажил 2010 онд дуусаж улмаар тус оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж байлаа.Цамхагт олон төрлийн үйлчилгээний байгууллагууд болон оффисууд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн дээд давхарт нь олон нийтэд зориулсан одон орныг ажиглах төв байдаг аж.

10. ВИЛЛИС ЦАМХАГ


АНУ-ын Чикаго хотноо орших Виллис цамхаг хэдийгээр 108 давхартай боловч есдүгээр байрт бичигддэг Хятадын 89 давхар өндөртэй Зифенг цамхгаас 8 метрээр намханд тооцогдож эхний аравдугаар байрт бичигддэг. 1970 онд барилгын ажлыг эхэлж 1973 онд 108 давхартай, 442 метрийн өндөртэйгөөр барьж дуусгасан юм. Энэ цагаас эхлэн 1998 он хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Америкийн Скидмор Овингс ба Меррил хэмээх инженерчлэл, архитектурын алдартай фирм энэ барилгыг хариуцаж ажиллаж байлаа.Сонирхуулахад уг цамхгийг “Трансформерс-3” кинонд ашиглаж байсан ба бие засах газрыг 103-р давхарт, гудамжны түвшнээс 412 метрт байршуулсан байдгаараа онцлог гэнэ. Дашрамд дурдахад энэ цамхаг нь Хятадын Kingkey цамхагтай яг адил 442 метрийн өндөртэй ч 50 см-ийн илүүгээр эхний аравт бичигддэг аж.

Дэлхийн хамгийн өндөр 10 барилга
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top