Эрүүл мэнд

Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хам шинж

Сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ ихэссэнтэй холбогдон дэлгэц буюу монитортой ажилладаг хүмүүст толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж, аргах, хүзүү хөших, гэрэлд мэдрэг болж нүд гялбах зэрэг шинж тэмдгүүд ихсэн нүдний эмчид хандах тохиолдол ихсэж байна.

Илрэх шинж тэмдгүүд:

  • Толгой өвдөх
  • Харааны хэт ачаалалтай холбоотойгоор толгойн өвдөлт үүснэ.

1. Нүд хуурайшиж аргах, улайх

Компьютер, телевиз харах болон юм унших зэрэг үед хүний нүдний цавчлах рефлекс цөөрдөг. Мөн тасалгааны агаар хэт хуурай, агааржуулагч бүхий тоосжилт ихтэй зэрэг орчны давхар нөлөөллөөс нүдэнд хуурайших шинж тэмдэг илэрнэ. Компьютерийн дэлгэц дээр өндөр хурдтай тоосжилт үүсдэг ба үүний нөлөөгөөр загатнах, улайх зэрэг байдлаар харшлын зовиур илэрч болно. Нүд хуурайшиж улайсан үед нүд чийглэх үйлчилгээтэй хиймэл нулимс дусааж хэрэглэнэ.

Сүүлийн жилүүдэд нүд хуурайшиж, аргаж байна гэсэн зовиур хэлж ирэх хүний тоо ихсэж байна. Нүд хуурайших шинж тэмдгийн үед нүдэнд гадны биет орсон мэт торох, хорсох, улайх, загатнах, бүрэлзэх, нүд амархан ядрах, гялбах зовиур мэдрэгдэхээс гадна тамхины утаа, агааржуулагч, сэнс болон орчны нөлөөнд мэдрэг болох, амархан хатах шинж илэрнэ. Нүд хуурайших нь чихрийн шижин өвчин, үе мөчний үрэвсэлт өвчин (ревматизм), арьсны зарим өвчин (ихтиоз, себорея, атопический ерматит г.м), бамбай булчирхайн эмгэг, нүдний зарим халдварт үрэвсэлт өвчний үед үүсч болно. Мөн зарим төрлийн эмийн бэлдмэлүүдийг удаан хугацаагаар ууж хэрэглэсэн тохиолдолд тухайлбал: ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийн бэлдмэл, өвчин намдаагч эмүүд, артерийн аралт бууруулах эмүүд, зүрхний хэм алдагдлын эсрэг болон сэтгэцэд нөлөөтэй зарим эмүүд, нүдний аралтны эмийг удаан хугацаагаар усааж хэрэглэсний араа гэх мэт үед нүд хуурайших шинж тэмдэг өгнө.

2. Нүд чилэх

Удаан хугацаагаар компьютер харсны дараа ойрын зайнаас холд хараа шилжүүлэхэд нүдний фокуслах чадвар түр хугацаагаар алдагдана. Ойрын зайнд удаан хугацаагаар ажиллах үед нүдний булчингууд тухайн байдалд дасан зохицсон тодорхой ачаалалтай байдаг ба ойроос холд хараа шилжих үед булчингууд суларч ачааллаас гарах чадвар удааширдагтай холбоотойгоор фокуслалт удааширдаг байна. Иймээс ойрын хараа шаардсан ажил удаан хугацаагаар сууж байх үед 20 минут тутам нүдээ амрааж холын юм харах, нүдний дасгалууд хийж байх хэрэгтэй.

3. Хүзүү, нуруугаар чилж өвдөх

Юм хоёрлож харагдах. Ойрын буюу хязгаарлагдмал зайнд удаан хугацаагаар ажиллаж байгаа тохиолдолд үүсч болно. Нарийн мэргэжлийн эмчид хандаж оношилгоо хийлгэх хэрэгтэй.

Хэрэв та өдөр болгон компьютер удаан хугацаагаар харж ажиллах шаардлагатай бол дараахь зүйлүүдийг анхаарч, биелүүлэхийг хичээгээрэй.

Үүнд:

  1. Өрөөний гэрэлтүүлэг бүдэг байх. Цонх, хаалга болон бусад биетээс ирж байгаа гэрэлтүүлэг нь элгэц ээр гялбалт өгөхөөргүй байх хэрэгтэй. Гялбалт ихтэй үед цонхонд хаалт хийх, хэрэв та нүдний шил зүүдэг бол гялбалтаас хамгаалсан шил зүүнэ.
  2. Нүдээ чилж ядрах, хүзүү нуруугаар хөшиж чилэхээс сэргийлж зөв суух нь чухал. эт өндөр биш суудалд цэх суух ба компьютерийн гар таны тохойноос ялимгүй оор байрлаж байхаар, элгэц нүднээс 20-30 инч буюу 50-75 см-ийн зайд байрлахаар тохируулж сууна.
  3. Халаалтын төхөөрөмж, агааржуулагч зэргийн нөлөөгөөр өрөөний агаар хуурайшиж улмаар танд нүд хатах буюу хуурайших шинж илэрнэ. Нүдний хуурайшилт ээр өгүүлсэнчлэн нүдний цавчих рефлекс цөөрсөнтэй холбоотой үүснэ. Цавчилтаар нүдний өмнөд хэсгийн нулимсан бүрхүүл бүтэн болж нүд чийглэгдэж байдаг. Нүд хуурайших шинж тэмдгийн үед зориулалтын хиймэл нулимс буюу чийгшүүлэгч усаана. Сүүлийн үед түр зуур улайлт арах үйлчилгээтэй (витаминтай) усаалга их хэрэглэх болсон байна. Эдгээр усаалга нь судсыг агшааж бгино хугацаанд улайлт арах үйлчилгээтэй байдаг ба нүд хуурайшсан үед дусаах зориулалтын дусаалга биш юм.
  4. 20-30 минут тутамд нүдээ амрааж аль болох холын зайд юм харах дасгал хийж байх.
    Компьютерийн дэлгэц ээр цахилгаанжилтын нөлөөгөөр тоосжилт их үүсдэг учраас өдөр болгон дэлгэцээ цэвэрлэж байх хэрэгтэй.
Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хам шинж
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top