Бусад

Машинаасаа бие засах гэж буугаад алга болсон иргэн “Урьхан”-аас олджээ

Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн замд алга болсон иргэнийг “Урьхан” зоогийн газраас эсэн мэнд олсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян  багийн нутаг “Хустайн” даваанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Э-гийн эзэмшлийн “Приус 11” загварын суудлын автомашинтай зорчиж явсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харьяат 47 настай эрэгтэй А бие засах гэж буугаад  сураггүй алга болсон байна.

Алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 22:33 цагт Онцгой байдлын газар хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 автомашинтайгаар “Хустайн даваа”-аас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны явцад арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 12:17 цагт “Иргэн А нь Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байна, өөрөө надтай утсаар холбогдлоо” гэж ах Д нь тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top