Бичлэг

Резинэн чихрийг юугаар хийдгийг мэдсэний дараа танд дахиж идэх хүсэл танд төрөх болов уу

Желе буюу резинэн чихэр идэж үзээгүй хүн ер нь байхгүй болов уу? Гэхдээ уг чихрийг яаж хийж байгааг харсны дараа хэн ч энэ төрлийн чихэр рүү гараа явуулахгүй болов уу гэж бодож байна. Магадгүй желе чихрийг желатинаар хийдэг гэж та бодож байгаа байх. Гэхдээ Бельгийн найруулагч Алин Книтфенсийн богино хэмжээний кино чухам ямар аргаар резинэн чихрийг хийж байгааг танд бүрэн утгаар нь ойлгуулна. Энэ нь зөвхөн резинэн чихэр төдийгүй зефир, амтат эрдэнэ шиш зэрэг бусад төрлийн желатин хэрэглэдэг бүх төрлийн амттанд ч гэсэн хэрэглэдэг болохыг анхаараарай. Желатин хаа сайгүй юм болгонд л орно. Шампунь, нүүрний маск зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнд ч бас ордог ажээ.

Желатинд юу байдаг вэ?

Уг бичлэгээр резинэн чихрийг яаж хийдгийг боодолтой чихрээс амьд гахай хүртэл нь шат дараалалтай харуулна. Чихрийг гахайн арьсан дээр чихэр, үнэр, амт оруулагч нэмж хийнэ – ингээд хүүхэд, хөгшидгүй идэх дуртай амттан бэлэн болно. Өөр бусад төрлийн нэмэлт орцууд гэвэл булчирхай, холбоос, яс, загасны яс, үхрийн арьс зэрэг ажээ. Та доорх бичлэгийг үзээд бүр алмайрах байх.

Та дахиад ийм төрлийн амттан идэх үү?

Дээрх бичлэгийг үзсэний дараа та дахин ийм амттан идэх дур хүсэл төрөхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч уг чихрийн амттай адилхан өөр бусад төрлийн эрүүл амттанууд ч их байгааг бодолцох хэрэгтэй. Хамгийн алдартай амттанаас дурдвал агар буюу желатинтай төстэй бодис юм. “Гахайн” желатиныг бодвол усны ургамлаас гаргаж авсан желатин тул эх сурвалжийн хувьд айдас төрүүлэх нь харьцангуй бага. Би хувьдаа энэ бичлэгийг үзээд желе бүхий амттанаас эрс татгалзаж эхэлсэн. Энэ амттаныг ямар орцоор хийсэн билээ гэж бодохоор л аймаар санагдана. Амралт, зугаалгын үеэр амтархан иддэг байсан энэ амттан одоо хар дарсан зүүд шиг л санагдах болж. Үүнээс хойш урьдынх шигээ яагаад ч амандаа хийж чадахгүй ээ.

Резинэн чихрийг юугаар хийдгийг мэдсэний дараа танд дахиж идэх хүсэл танд төрөх болов уу
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top