Зөвлөгөө

Суугаа амьдралын хэв маяг нь тамхинаас ч илүү аюултай

Америкийн Кливлэндийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар суугаа амьдралын хэв маяг нь тамхи татах болон согтууруулах ундаа хэрэглэхээс ч аюулвай болохыг тогтоожээ. Тэд тус эмнэлэгт 1991-2014 онуудад эмчлүүлсэн 122 мянга гаруй хүний өвчний түүхэд дүн шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Судалгааны багийг тэргүүлсэн Ваэль Жаберийн өгүүлснээр бол спортоор бараг хичээллэдэггүй, өглөөний дасгал хийдэггүй хүмүүс дотор нас баралтын хувь өндөр байсан гэнэ. Хүнд муугаар тусдаг биеийн идэвхтэй хөдөлгөөн гэж байдаггүй болохыг тэрбээр онцолжээ. Тийм учраас эмнэлэгт хүргэгдэхийг хүсээгүй л бол биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байх нь зүйтэй аж. Хөдөлгөөнд дургүй, суугаа амьдралын хэв маягтай хүмүүс биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүнийг бодвол эрт нас барах магадлал 30 хувиар их байдаг гэнэ шүү.
Суугаа амьдралын хэв маяг нь тамхинаас ч илүү аюултай
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top