Сонин хачин

Сүнстэй гэгдэх “Хангай зочид буудал”-ын тухай аймшигт баримтуудаас

Яагаад уг зочид буудлыг газрын наймаачид болон олигархууд тоолгүй тойрч 23 жил өнгөрөв.
• Б.Жаргалсайхан эзэн нь бөгөөд 7-н удаа зарах гээд бүтэлгүйтжээ.
• 1984 онд уг буудалд анхны хүн амины хэрэг гарчээ. 1 Сарын 2ны шөнийн 05 цагийн үед чармай нүцгэн бүсгүй. Өрөөндөө нас барсан байв.
Уг эмэгтэй Бурмаа гэдэг болох нь тогтоогджээ. Нас барахдаа 11давхарт байрлаж бсан бөгөөд Чехийн мэргэжилтнүүд үхэлд хүргэсэн гэх таамаг гарч бжээ.
•Энэ явдлаас яг жилийн дараа тухайн буудлын 10давхрын тагтнаас нэгэн бүсгүй өөрийгөө боомилж үхсэн бна. Түүний үхлийн шалтгаан учир битүүлэг байсан учир удалгүй хэргийг хаажээ.
• Тухайн үед сэргийлэхэд хүмүүс аймшигтай жигтэй гэмээр мэдээлэл өгсөөр байв.
•  7-р гуанзтай залгаа байрны оршин суугчид “Нүцгэн эмэгтэй тагт дамжин гүйх мөн дүүжлүүлж үхсэн эмэгтэй унтлагын хувцастай үүр шөнийн заагаар үзэгддэг тухай” батлан ярьжээ.
•Эцэстээ энэхүү нүсэр буудлыг сүнстэй гэсэн яриа газар авав.
• 1990 Он хүртэл уг буудалд гадны нөлөөтэй хүн нас барах ба юунаас болж амиа алдсан нь хэзээч тогтоогдож байсангүй.
• 2000-2012 Оны хооронд л гэхэд тус буудалд 20гаруй хүн амь насаа алджээ.
• 2006 онд тус буудлын манаачаар орсон Д гэгч шатаж нас барсан бна. Үүнээс хойш уг буудлын манаач байсан хэд хэдэн хүн золгүй байдлаар амиа алдсан, зарим нь галзуурч шархадны эмнэлэгийг зорьсон тухай ар гэрийнхэн нь батлан ярьж бна.
Х гэгч нь Шархадны эмнэлгийн Хурцын 4-р тасгийн мөнхийн өвчтөн болжээ.
Х эхлээд өөрийн хариуцсан буудлыг буг чөтгөртэй болохыг мэдсэн гэнэ. Түүний эхнэр Өлзийцэцэг ч энэ бүхнийг батлаад байгаа. Хэдэн жилийн өмнө орон гэргүй 11-14насны 6хүү, 2охин хүний амь авдаг буудлын балгасанд манаач Х-ээс гуйж хоножээ. Гэтэл нэг шөнө тэнэмэл жаалууд уйлсаар манаачын амбаарт ороод иржээ. Жаалуудын нэг нь 6-н давхрын цонхоор гэнэт үсэрчихсэн(үхсэн) гэнэ. Энэ хэрэг намжиж байхад манаач Х буудлын 5н давхраас улалзсан гал манарч утаа олгойдож байхыг хараад тэр даруй гүйсээр 5н давхар луу гарвал тэнд нөгөө нас барсан тэнэмэл жаал “хар саваа” шараад сууж байна гэнэ. Түүнийг хараад Х шоконд орж галзуурсан гэж эхнэр нь батлан ярьжээ.
• Бас нэг сонирхол татаж байгаа зүйл бол буудлын хамгийн дээд давхарт гарсан хүн эргэж гарч ирдэггүй тэр чигээрээ алга болдог ажээ. 2010н онд манаач Б-тэй архидаж байсан М бас л буудал руу ороод ор сураггүй алга болжээ. Тэр 2-г ид архидаж байсан чинь 9н давхрын тагтан дээр эр эм 2 үнсэлцэж бараг л бэлгийн ажил хийх гэж байгаа харагджээ. Манаачын найз М хөгшин чинь очоод хөөгөөд гаргая гэж хэлээд тэр чигтээ ор сураггүй болжээ.
• Хангай буудлыг худалдаж авахаар бизнесмэнүүд лам, бөөгөөр үзүүлж харуулхад “Энэ бол хараал шингэсэн газар чи болон чиний гэр бүлийнхний амийг авна боль! гэхээс өөр үг хэлдэггүй гэнэ.

Сүнстэй гэгдэх “Хангай зочид буудал”-ын тухай аймшигт баримтуудаас
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top