Сонин хачин

Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү?

Хүний бие гэдэг бол өөрийн гэсэн хууль дүрэм, нууцтай нэгээхэн ертөнц юм. Энэхүү ертөнцийг судалж, бүхнийг мэдэх боломжгүй гэх бөгөөд маш олон нууцлаг хэсгүүдтэй аж. Тэгвэл бид та бүхэндээ ямар үүрэгтэйг нь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй биеийн хэсгүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

1. Хөлийн эрхий хуруу

Та хөлийн эрхий хуруу нь чухам ямар үүрэгтэй болохыг мэдэх үү? Бид үүнийг хаана байрладаг болохыг сайн мэдэх ч гэлээ, хүний хөгжлийн явцын томоохон дэвшил болсон, чухал үүрэгтэй эрхтэн гэдгийг төдийлөн сайн мэддэггүй.

Хөлийн эрхий хуруу нь удаан хугацаанд зогсож байгаа нөхцөлд, тэнцвэрээ олоход тусладаг байна. Энэ нь хүн, хөхтөн амьтдаас ялгагдах болсон нэгээхэн чадвар юм.

2. Хөмсөгний дундах хэсэг

Хоёр хөмсөгний голд байрлах хэсэг ямар үүрэгтэйг хүмүүс мэддэггүй. Үүнийг “glabella” гэж нэрлэдэг бөгөөд биеийн нэгээхэн чухал хэсэг юм. Энэ нь таны рефлексийг хянах үүрэгтэй бөгөөд гэнэт өөрийн мэдэлгүй бухимдаж, эсвэл сэтгэл хөөрч эхэлвэл, гарынхаа долоовор хурууг тухайн хэсэгт байрлуулж, хэсэг хугацаанд дарахад хангалттай аж.

3. Анатомын хөөрөг

Та гараа тэнийлгэж, эрхий хуруугаа долоовор хуруу руу ойртуулж барихад, гарын тань угт гурвалжин хэлбэрийн нүх үүсэх болно. Анагаах ухаанд үүнийг “анатомын хөөрөг” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс эрт цагаас үүнд хамрын тамхи хийж , татдаг байснаас улбаалан ийнхүү нэрлэжээ.

Мөн тус хэсгээр гол судас урсаж өнгөрдөг төдийгүй тэмтэрч, мэдрэхэд хялбар байдаг. Энэ нь ердөө л арьсаар бүрхэгдсэн байдаг тул маш нимгэхэн байдаг аж.

4. Хэлний зураас

Хэлний доод талд байрлах, урт нарийн зураасыг “хэлний зураас” гэж нэрлэдэг байна. Энэ нь мөн л чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хэлийг хөдөлгөөн багатай байлгадаг аж. Үүнээс гадна, “глоссоптоз” буюу хэл хавагнаж, хөөх өвчлөлөөс сэргийлдэгбайна. Хэлний зураас нь дөнгөж төрсөн, хэлээ хэрхэн хөдөлгөхөө мэддэггүй нярай хүүхдүүдэд чухал ач холбогдолтой юм.

5. Трагус болон антитрагус

Чихний дэлбээнд байрлах жижиг товгоруудыг трагус болон антитрагус хэмээн нэрлэдэг. Эдгээр нь гаднаас ирэх чимээг барьж сонсон, дуу авиануудыг нэгтэж, тархи руу илгээх үүргийг гүйцэтгэдэг байна.

6. Хоолойн мах

Бага балчир насандаа хүмүүс хоолойн махаа авахуулж, ямар ч үүрэггүй, хэрэггүй эд эрхтэн гэж ойлгодог байсан. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь маш чухал үүргийг биед гүйцэтгэх бөгөөд лимфоцит” буюу тунгалаг эсд ямар нэгэн гадны биет, бактер орж ирэхээс сэргийлдэг аж. Харин тэдгээр бактерийг өөртөө хуримтлуулснаар, “тонзиллит” буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсдэг байна. Мөн гүйлсэн булчирхайг авахуулснаар, хүний халдвар эсэргүүцэх чадвар, дархлаа буурдаг аж.

7. Хумсны мах

“Кутикл” (Cuticle) буюу хумсны мах нь хумс болон хурууны хооронд хиллэж орших, арьсны нэгэн давхарга юм. Хүмүүс ихэвчлэн энэхүү махаа авч, хумсаа илүү цэвэрхэн харагдуулах гэж хичээдэг. Гэвч энэ нь буруу аж.

Учир нь “кутикл” нь маш олон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гарны гүнд болон биед гадны бактер, микроб нэвтэрч, эрүүл мэндэд аюул учруулахаас сэргийлдэг байна. Харин энэхүү хумсны махыг авснаар, та яг л ямар ч бамбайгүйгээр дайнд орж байгаагаас ялгаагүй болох аж.

8. Уруулын дээд хонхорхой

Судлаачид уруулын дээд хонхорхой нь үнэрлэх мэдрэмжийг нэмэгдүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцолсон билээ. Ялангуяа бага насны хүүхдүүдэд энэ нь тус хүргэж, аливаа үнэрийг ялгах боломжийг олгодог байна.

Мөн хүүхдийн уруулын дээд хонхорхойг ажиглаж, хэлбэрээс нь хамаарч хөгжлийн явц асуудалгүй байгаа эсэхийг мэдэж болдог гэнэ.

9. Нурууны хонхорхой

Хэн нэгний нуруун дээр хонхорхой байгааг хараад гайхаж байсан уу? Энэ хонхорхой нь төрөлхийн зүйл бөгөөд ямар нэг дасгал эсвэл хооллолтын тусламжтай бий болдоггүй. Ихэвчлэн энэ нь эротик байдал, илүү тачаангуй байдлыг санагдуулдаг учир тэднийг “Venus dimple” гэж нэрлэдэг байна. Харин эрэгтэй хүнийхийг “Apollo dimple” гэж нэрлэдэг. Ийм хүмүүсийн аарцагны яс төгс хэлбэртэй, зөв байрласан байдгаас гадна, цусны эргэлт маш сайн учир жинхэнэ утгаараа дур тавьж гайхалтай таашаал мэдэрдэг хүмүүс юм. Гэхдээ байхгүй байлаа гээд санаа зовох ямар ч асуудалгүй.

Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү?
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top