Зөвлөгөө

Турах гэж байгаа бол эдгээр хүнсийг бүү ид!!

Гуалиг, галбирлаг болох хүсэл ихэнх хүүхнүүдийн мөрөөдөл байдаг нь нууц биш. Хэрэв та турахаар нэгэнт шийдсэн бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

1. Нүүрс усны өндөр агууламж бүхий “зууш”

 

Гурилан бүтээгдэхүүнүүд нүүрс усны агууламж өндөртэйг бид мэднэ. Хатаасан талх, жигнэмэг төрлийн зүйл ч адил. Жаахан идчихэд гайгүй биз гэж тайвширч болохгүй. Бие организм эдгээр нүүрс усыг шууд сахар болгож хүлээж авна.

2. Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд

Эдгээр бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд натри ихээр нэмдэг. Жингээ барьж байгаа хүнд натри хэрэггүй. Хөлдөөсөн махан котлетууд худалдаж авахдаа мөн анхаараарай. Орц, найрлагыг нь сайн унш. Харахад жижигхээн харагдаж байгаа хөлдөөсөн зүйлүүдэд ч маш их калори агуулагддаг.

3. Үр тариа ихээр агуулсан амттан

Үр тариа биед тустай, цадсан мэдрэмж өгдөг ч амттанд хольсноор илүүдэл тостой болсон байдаг.

4. Өөх тосгүй бүтээгдэхүүн

 

 

Америкийн эрдэмтдийн тогтоосноор бид өөх тос багатай гэсэн хоолыг бусад хоолноос 30 хувиар илүү иддэг байна. Гэхдээ зөвхөн илүү иддэгт асуудал байгаа юм биш. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнээс өөх тосыг нь цэвэрлэхдээ амтгүй болгохгүйн тулд сахар ихээр нэмдэг аж.

5. Чихэрлэг ундаа

Хийжүүлсэн болон бусад амтлаг ундааны хор уршгийн талаар ярихад илүүц биз ээ. Хэрвээ зайлшгүй уухаар болвол эдгээр ундаан дээр лимон нэмээд угаарай. Эсвэл ямар ч нэмэлт зүйлгүй хийжүүлсэн усыг сонгоорой.

 6.Ихээр савласан бүтээгдэхүүнүүд

Түргэн хоол нь хүний биенд тийм ч сайн биш гэхэд хэн ч эргэлзэхгүй биз. Заримдаа түргэн хоол идэх шаардлага гардагч энэ хэрэглээгээ багасгахыг зөвлөж байна.

 

Турах гэж байгаа бол эдгээр хүнсийг бүү ид!!
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top