Сонин хачин

Унтаж байхад бидний биед юу болдог вэ?

Зүүд бол бидний гуравдагч ертөнц юм. Учир нь зарим хүмүүс зүүдэндээ ирээдүйд болох зүйлсийг мэдэрч, харин үлдсэн хэсэг нь дэлхий дахинаар аялан, хүүхэд нас руугаа эргэн очих гэх мэт маш адал явдалтай зүйлсийг туулдаг юм. Тэгвэл биднийг унтаж байхад биед маань юу тохиолддог болоо?

1. Хэрэгцээгүй бодлоо цэвэрлэдэг

Бид өдрийн туршид л маш олон зүйлсийн талаар ярилцаж, бодож, түүнээсээ болж стресстэж байдаг. Тэгвэл тэдгээр хэрэгцээгүй бодлууд шөнө унтах үеэр мартагдаж, өглөө гэхэд тархи маш сэргэг, уур уцаар ч гэсэн багассан байдаг аж. Хэрвээ бид бүхий л мэдээллийг марталгүй санаж явдаг байсан бол тархи амрахгүй, ачааллаа дийлэхгүй дэлбэрэх байсан биз ээ.

2. Нүдээ маш хурдан хурдан хөдөлгөдөг

Хамгийн хачирхалтай нь бид унтаж байхдаа нүдээ маш хурдан эргэлдүүлдэг байна. Нүд аниастай байдаг учир түүний хэрхэн хөдөлж байгааг харах боломжгүй. Бидний нүд зүүдэлж байгаа, бодож байгаа бүхнийг мэдэрч тэр бүрт хариу үйлдлийг үзүүлж байдаг ажээ.

3. Жин хасдаг

Бүсгүйчүүддээ дуулгахад унтаж байхад бидний илүүдэл өөх бага багаар шатаж, турж байдаг гэвэл та итгэх үү? Хачирхалтай ч үнэн юм. Учир нь бид шөнийн туршид амьсгалах, хөлрөх замаар илүүдэл өөхөө багахан ч болов шатаасан байдаг. Гэхдээ энэ нь бүтэн 8-9 цаг унтаж амарсан тохиолдолд юм шүү дээ. Хүн унтаж байхдаа цагт дунджаар 60 калори жинг хасдаг байна.

4. Булчингаа мэдрэхээ больдог

Биднийг гүн нойрондоо автаж байх үед, бие организм амарч, булчингууд ч гэсэн нойрссон байдаг. Тиймдээ бид нойрсож байхдаа өөрийн булчинг тэр бүр мэдэрч чаддаггүй байх нь. Гараа дарж унтах, эвгүй байрлалтай унтсан ч тухайн үедээ юу ч мэдрэхгүй харин сэрсний дараа хөндүүрлэж, бадайраад эхэлдэг шүү дээ.

5. Бүхий л асуудлаа шийддэг

Хүн унтаж байхдаа өөрт тулгарсан бүхий л асуудлыг шийдэж, мөрөөдлөө биелүүлдэг гэхэд болно. Жишээ нь зарим хүмүүс зүүдэндээ агуу их нээлтийг хийж, дараа нь түүнийгээ хэрэгжүүлээд баяжсан тохиолдлууд бий. Мөн бодож чадахгүй тоогоо зүүдэндээ бодох гэх мэт зүйлсийг хийж чаддаг байна.

6. Унтаж байхдаа үнэрлэж чадахгүй

Хүн гүн нойронд автаж байхдаа хурц үнэрийг тэр бүр мэдэрдэггүй. Учир нь үнэрлэх мэдрэмж ч гэсэн унтаж, өөрийгөө амрааж байдаг гэхэд болно. Тиймээс ч хүмүүс унтаагаараа угаартаж үхэх нь элбэг байдаг юм.

7. Хийгээ гаргадаг

Дээр дурдсанчлан хүн унтаж байхдаа булчингаа мэдэрч чадахгүй. Тиймээс шөнийн турш унтаж байхдаа хийгээ гаргах нь хэвийн үзэгдэл гэнэ. Мөн унтаж байхад хамар үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгэж чаддаггүй учир, тэрхүү таагүй үнэр бидний нойронд саад болдоггүй ажээ.

8. Зүүд бүхэн давтагддаг

Та нэг зүүдэлсэн зүүдээ дахин дахин зүүдэлдэг үү? Хэрвээ тийм бол санаа зовох хэрэггүй. Учир нь хүн бүхэн л иймэрхүү зүйлстэй тулгардаг. Энэ нь таны оюун бодолд байгаа зүйлсийг дахин дахин давтаж харуулаад байгаатай ижил юм. Нэг ёсондоо санах ойд байгаа зүйлс хадгалагдан ийнхүү давтан зүүд зүүдлүүлдэг аж. Энэ нь таныг сайтар амрах ёстойг сануулж байгаа хэрэг шүү.

9. Унаж байна гэж зүүдэлдэг

Өндрөөс унаж байна гэж зүүдэлж үзээгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Хүн бүр л иймэрхүү зүүдийг наанадаж 10-аас доошгүй удаа зүүдэлсэн байдаг. Нийт хүмүүсийн 70 хувь нь ийнхүү зүүдэлж, зүүднээсээ гэнэт сэрдэг гэнэ. Энэ нь мөн л өдрийн цагаар хийж хөдөлж байсан зүйл нь хадгалагдаж, түүнийгээ давтан хийж байгаа үйлдэл аж.

10. Унтаж байхдаа хүн том болдог

Эцэг эхчүүд бидэнд хэлдэг шүү дээ. Сайн унтаж амарвал хурдан том болно гэж… Энэ ч үнэн юм. Учир нь бид бүхэн унтаж байхдаа өсөж, томорч биед шаардлагатай бодисыг хуримтлуулж чаддаг байна. Өсөлтийн гормон хүнийг унтаж байхад ихээр ялгардаг учир, хүүхэд багачуудаа сайн унтуулж амрааж байх нь чухал юм.

11. Зүүдэндээ алхаж ч болно

Нийт хүмүүсийн 1-15 хувь нь унтаж байхдаа зүүдэндээ алхдаг байна. Ингэх нь хүмүүсийн эрт орой хэдийд ч илэрч болно. Зарим нь бүр унтаагаараа машин барьж, ямар нэгэн аюултай үйлдлийг ч хийсэн байдаг. Энэ нь тархины осол гэмтэл, сэтгэл мэдрэлтэй холбоотой юм.

12. Утсаар ярьж ч болно

Нийт хүмүүсийн 5 хувь нь зүүдэндээ утсаар ярьж, хэн нэгэн рүү дуудлага хийсэн байдаг ажээ. Ихэвчлэн нас бие гүйцсэн эрчүүд, эл “өвчнөөр” өвдөх магадлалтай гэнэ. Тэдгээр хүмүүс ийнхүү хийсэн үйлдлээ огтхон ч санадаггүй бөгөөд ихэвчлэн стресс, уур бухимдал, сэтгэцийн эмгэг зэргээс болдог байна.

13. Мэдээгүй зурвас илгээж болно

Мөн л унтаж байхдаа хэн нэгэн рүү санаандгүй зурвас илгээх, ярих нь мэдрэлийн үйл ажиллагаа, ослын дараах тархины гэмтэл, хэт ачаалал зэргээс болдог ажээ. Энэ нөхцөлд юу юунаас илүү болгоомж хэрэгтэй юм.

14. Унтаж байхад сонссон чимээ танд хэд дахин чанга сонсогддог

Ялангуяа бид унтаж байхдаа ямар ч жаахан чимээнд мэдрэг болж, тэр нь чихэнд чийртэй, сонсоход төвөгтэй санагддаг байна. Яг л чихний дэргэд, юу юугүй тэсрэх бөмбөг суурилуулсан мэт бачимдмаар мэдрэмж төрдөг гэсэн үг юм.

15. Унтаж байхад сэрэл хөдлөх

Биднийг унтаж байхад, ялангуяа +18 зүүд зүүдэлбэл тэр үед жинхэнээсээ сэрэл хөдлөх, хэн нэгнийг хүсэх мэдрэмж маш ихээр төрдөг байна. Ялангуяа эрчүүдийн хувьд энэ мэдрэмж илүүтэй хөдөлдөг бөгөөд өсвөр насанд түгээмэл тохиолддог аж.

Унтаж байхад бидний биед юу болдог вэ?
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top