Эрүүл мэнд

Харзны усанд орохын ач тус

Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, эд эсийг сэргээж өгдөг юм . Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг . Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанрыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн бөгөөд Монголчууд Намрын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батална. Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй. Харзны усанд та тогтмол орсноор дараах өвчнөөс урдчилан сэргийлж эдгээх боломжтой.

Бөөрний дутагдалтай, Астамтай, Хорт хавдартай , Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дутагдал, Бүдүүн нарийн гэдэсний хэвийн үйл ажиллагаа , Тархины судасны нарийсал, Мэдрэлийн цочмог сэрэл , Нуруу ууц хөшилт хуяан даралт, Хоолойн ангин болон бамбайн үрэвсэл, Түрүү булчирхай, Цистит, Нурууны радикулит, Үе мөч яс янгинах, гэх зэрэг олон олон төрлийн өвчнөөс урдчилан сэргийлж мөн эдгээх боломжтой. Гол мөрний усанд нар, сар, од эрхэсийн гэрэл байнга ээлжлэн тусч байдаг. Өглөөгүүр азоны давхарга хөр¬сөнд бууж байга¬лийн, од эрхэсийн гайхамшиг усанд шингсэн байдаг . Хүн байга-лийн гол усанд орсноороо хүн, байгальд өөрийгөө цэвэрлэж, бай¬галь эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Харзны усанд орохдоо анхаарах зүйл: • Харзанд орохдоо биеэ хир буртаггүй байлгах эмэгтэй хүн биений юм гадагшлах. • Өргөл барьцыг лусын болон савдагийн эзэнд чин сэтгэлээсээ өргөл өгөх үүнд: ( архи, арц, есөн эрдэнэ, лусын үрэл , таван тансаг өнгийн будаа,) гэх мэт. • Амны алдаа гаргахыг цээрлэх гол мөрөн жижиг томоор ялгах тийм ийм гэж голох. • Орох гэж голынхоо лус савдагийг хайрлан хүндлэх билэгшээн лус дошгирсон эсэхийг мэдэх, цэвэр ариун байлгах нь чухал. • 3-5 секунт ороод гарахад л болно дахин эргэн орох нь салхи авах ноцтой. • Хөлөө дүрэхээсээ өмнө урьтаж магнайгаа норгох. • Өөрийгөө таниулан нэр ус жилээ хэлэн даатгаж шивших. • Шид авах бодолгүй эрүүл сайхан болохыг бэлэгдэж сайхан санах нь эрхэм юмаа. • Гараад 50 г татах гэмгүй биеийн дулаан тэнцвэржиж хатгаанаас хамаалдаг. • Шөний 15-ны сар гарах үед орвол бүр илүү сайн гэдэг юм билээ. Бэлдэж ирэх зүйлс: -Усанд орох хувцас, гарч ирээд солих хувцас -Уснаас гарч ирээд биеээ арчих алчуур, дулаан хучлага таавчиг -Халуун цай шар тостой байвал сайн. -Машин тэргээ дулаан байлгах салхи авхуулахгүй. Хамгийн гол биеийнхээ бүх хэсэгээ оруулах ёстой. Ингээд ороод үзээрэй. Амжилт хүсье эрүүл биед Саруул ухаан …

Бөөгийн Тавилан” группын админ Хурамхаан Хүрэлбаатар

Харзны усанд орохын ач тус
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top