Эрүүл мэнд

Хэрхэн толгойн өвдөлтийг эм уулгүйгээр намдаах вэ?

30 гаруй төрлийн толгойн өвдөлт байдаг. Таны толгой байнга өвдөж, сүүлийн үед энэ өвчний улмаас та болоод таны гэр бүлийн гишүүн, ойр дотнын тань хүн шаналж байгаа  юм биш биз. Тэгвэл эм яаран уухаа түр азнаад доорх энгийн, гэмгүй аргуудаас туршаад үзэхийг зөвлөж байна.

Толгой өвдөх нь олон шалтгаантай. Нойр хоол муу байх, агаар дутагдах, өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Манайхан толгой өвдөнгүүт циртамон, парацитрамон гэх мэт эмнүүдийг шууд дур мэдэн уучихдаг. Гэвч энэхүү эмнүүд нь байнга ууснаар дасал болж, түүгээр ч барахгүй элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Толгой тань өвдвөл яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намдаах олон арга бий. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн.Мөн цонхоо онгойлгоод эрүүл агаарт хэсэг зуур унтвал өвчин намжина. Эхлээд толгой, хүзүү, дал мөрөө шүршиж толгойныхоо өвчинг намдааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьбал сайн.

Бүлээн усанд хөлөө дүрвэл толгой өвдөхөө больдог. Хачирхалтай нь  заримдаа толгойн өвдөлт кофе уухад арилдаг. Кофе их уудаг хүн нэг л өглөө уухгүй бол шинж тэмдэг нь толгой өвдөлтөөр илрэх нь бий. Каффейн өвчин намдаах эмийн үйлчлэлийг ихэсгэдэг байна.

Та 5-10 минутын турш ямар ч даралтгүйгээр хамрынхаа угийг үрээрэй. Ачааллаас болж толгой өвдөх үед энэ нь хамгийн сайн үр дүнг үзүүлнэ. Толгойн өвдөлтийн үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түр зуур боловч өвчинг намдаадаг. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд хэсэг хугацааны дараа дахин 3-5 минут шүрш. Өвчин намдахгүй бол дараагийн арга хэмжээг ав. Халуун бүлээн усанд хөлөө дүрвэл улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг. Мөн өвчин намдаах энгийн иллэгийг өөртөө хийгээрэй. Гаврыг нүүрний хоёр чамархай шилнийхээ хонхорт түрхээрэй. Эхлээд гарын алгаараа толгойгоо хойш илнэ.Дараа нь үсээ угаар нь базаад арван хурууныхаа өндгөөр ар тийш нь ил. Хоёр гараараа толгойнхоо ар талаас нь дотогш нь шахах маягийн иллэг хийвэл таны толгойны өвчин намдана.

Хэрхэн толгойн өвдөлтийг эм уулгүйгээр намдаах вэ?
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top