Мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Хүмүүсийн биеийн жин нь яагаад өөр хоорондоо ялгаатай нэмэгддэг вэ?

Жин хасах олон арга байдаг ч бүгдээрээ илүүдэл жингээсээ салах гэсэн хүн бүрт таарна гэж байдаггүй . Учир нь судлаачид хүний таргалалт 6 төрөл байдгийг тогтоосон байна. Хүмүүсийн биеийн онцлог нь өөр өөр байдаг учраас өөр өөр аргууд ашиглах ёстой гэж үздэг байна. Тиймээс бид та бүхэндээ тус 6 төрлийг турах зөвлөгөөг хамтад  хүргэж байна.

1. Биеийн дээд хэсгийн таргалалт

Шалтгаан: Хүлээн авч буй илчлэгээ бүрэн шатааж чадаагүй тохиолдолд биеийн дээд хэсгээр таргална.

Турах арга: Өдөрт дор хаяж 30 минут аэробекийн дасгал хийж илчлэг ихтэй хоол идэхгүй байх хэрэгтэй.

2. Бэлхүүсээр таргалах

Шалтгаан: Стресс болон ядаргаанд орох үед хүн бэлхүүсээрээ таргалж эхэлдэг.

Турах аргаАль болох тайван байх хэрэгтэй. Ногоон цай нь хүнийг тайвшруулаад зогсохгүй илүүдэл өөхийг шатаадаг учраас түлхүү уугаарай.

3. Биеийн доод хэсгээр таргалах

Шалтгаан: Цардуул өндөртэй хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэснээр хүний биеийн доод хэсэг таргалдаг.

Турах арга: ​

  • Цардуул багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Мөн өдөрт дор хаяж 30 минут гүйнэ.

4. Гэдэсээр таргалах

Шалтгаан:Та спиртийн төрлийн зүйл их уудаг юмбайна. Учир нь спиртийн төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа пиво илчлэг өндөртэй бөгөөд удаан шингэдэг юм.

Турах арга: ​

  • Архины хэрэглээгээ багасгах
  • Ойр ойрхон бага хэмжээгээр юм идсэнээр таны хоол боловсруулах эрхтний ажиллагаа сэргэж гэдэс тань агшина

5. Хөлний хэсгээр таргалах

Шалтгаан:Хөдөлгөөн дутагдах үед хүн хөлөөрөө таргалж эхэлдэг.

Турах арга: ​

  • Давстай зүйл хэрэглэхээс татгалз
  • Өдөрт дор хаяж 30 минут гүйх хэрэгтэй

6. Бие жигд таргалах

Шалтгаан:Өөх жигд тархсан энэ хэлбэрийн биетэй хүмүүсийн хоол боловсруулах тогтолцоо тань тааруу юм байна. Хэрвээ та эрүүл хэв маягаар амьдарч эхлэхгүй бол тун удахгүй бусад хүмүүсийн адил ямар нэг өвчин эмгэг тусах болно.

Турах арга: ​

  • Аль болох илчлэг багатай, эрүүл хоол идэх
  • Сайн унтаж амрах

Хүмүүсийн биеийн жин нь яагаад өөр хоорондоо ялгаатай нэмэгддэг вэ?
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top