Бусад

Хүнд ээжээс нь удамшдаг 10 өвчин

Ген нь бидний зөвхөн гадаад төрх, зан араншинг тодорхойлоод зогсохгүй, бие организм дахь өвчлөлийн мэдээллүүдийг ч хадгалсан байдаг. Жишээлбэл сэтгэлийн хямрал, нойргүйдэл нь хэт их ачаалал, ядаргаанаас гадна генээс шалтгаалсан байх ч боломжтой. Мэдээж бидний ген эцэг, эх аль алинаас нь өвлөгддөг хэдий ч бид энэ удаа зөвхөн эхээс хүүхдэд удамшдаг өвчлөлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

1. Остеопороз

Остеопороз гэдэг нь насжилттай холбоотой ясны хатуу чанар алдагдаж, амархан хугарч гэмтэх эрсдэл дагуулдаг өвчин юм. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед яс кальциа алдан хэврэгшдэг учир остеопороз нь энэ үеэс эхэлдэг. Энэ өвчнөөр эмэгтэйчүүд түлхүү өвчилдөг бөгөөд хамгийн том эрсдэл нь удамшдаг явдал юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх

Кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, нарны гэрлээс D амин дэм сайн авч байх. Эмчтэйгээ зөвлөж, амин дэм нэмж хэрэглэхийн зэрэгцээ эрүүл агаарт салхилж байх.
Тамхи бүү тат. Энэ муу зуршил бие организм дахь кальци сэргэх явцыг сулруулж, ясны зөөлөн чанарыг муутгана.
Хийжүүлсэн ундаанаас татгалз. Ийм ундаа дунд чөмөгний булцуу гэмтэх эрсдэлийг 14 хувь нэмэгдүүлдэг.
Биеийн жингээ хянаж спортоор хичээллэ. 19-64 насанд долоо хоногт хоёр цаг 30 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулахад хангалттай. Долоо хоногт хоёр удаа үндсэн булчин болох хөл, гуя, нуруу, хэвлий, цээж, гар мөрний булчингаа хөгжүүлэх хүчний дасгал хийж бай.
Остеопороз

2. Үе мөчний гажиг

Энэ өвчний шалтгаан нь тодорхойгүй ч эрдэмтэд үе мөч ингэж гажиж эвдрэх нь удамшлын эмгэгтэй хүний дархлааны систем гажсанаас болдог гэж үздэг.

Урьдчилан сэргийлэх аргууд

Тамхинаас татгалз, кофе, шүүрхий мах хэрэглэхийг багасга.
Амны хөндийгөө байнга арчилж шүдний төлөвлөгөөт үзлэгт орж байх.
С амин дэм элбэгтэй хоол хүнс илүүтэй хэрэглэ. Энэ амин дэм бие организмд үрэвсэл үүсэх эрсдэлийг бууруулдаг.
Үе мөчний гажиг

3. Эрт хөгшрөх

Залуу насыг удаан хадгалах зориулалт бүхий генийн бүтцийг эрдэмтэд нээгээд байгаа билээ. Энэ нь үеэс үед, эхээс хүүхдэд дамжин удамшдаг байна. Гэтэл энэ ДНК-ийн гэмтэл нь олон үе удамшвал хөгшрөх явц түргэсдэг болохыг тэд тогтоожээ.

Эрдэмтэд одоогоор цаг хугацааг ухраах аргыг олоогүй ч хамгаалах өндөр үр дүнтэй тос боловсруулах тал дээр ажилласаар байна.

Эрт хөгшрөх

4. Гутрал

Сэтгэл гутрал бол нэг төрлийн өвчин бөгөөд энэ өвчнөөр жилд 300 орчим сая хүн өвддөг байна. Харин эрдэмтэд үүний гол буруутан нь удамшлаар дамждаг “Slc6a15” гэдэг ген болохыг олж тогтоосон байна. Энэ өвчин эмэгтэйчүүдэд эрчүүдээс хоёр дахин илүү тохиолддог бөгөөд архаг хэлбэрт амархан ордог. Төрсний дараах гутрал мөн л генээр дамжина.

Урьдчилан сэргийлэх арга

Өөрийнхөө биеийн байдалд анхааралтай бай. Өөрөөр хэлбэл бүтэн нойртой байж, хоол хүнсээ зохицуулан, байнгын дасгал хий.
Ганцаараа уйтгарлаж, шаналж суулгүй ойр тойрноосоо тусламж хүс. Заримдаа энэ талаар бусадтай ярилцах хэрэгтэй.
Таны сэтгэл санаа таагүй болж нөхцөл байдал муудаад ирвэл мэргэжилтэнд хандахаас бүү нэрэлх.
Гутрал

5. Нүдний даралт ихсэх

Нүдний даралт ихсэх өвчин нь мөн л эмэгтэйчүүдэд эрчүүдийг бодвол харьцангуй их тохиолддог. Харин энэ өвчнийг тээвэрлэдэг генийн мутац нь эхээс хүүхдэд удамшдаг байна.

Урьдчилан сэргийлэх арга

Шинжилгээ хийлгэ. 40 нас хүртлээ 2,4 жилд нэг удаа, 40-54 насанд 1,3 жилд нэг удаа, 55-64 насанд 1,2 жилд нэг удаа, 65-аас дээш насандаа 6-12 сард нэг удаа шинжилгээ хийлгэж байх.
Биеийн хүчний ачаалалтай бай. Явган яв, шогшоо гүйлтээр долоо хоногт ядаж нэг удаа хичээллэ. Мөн йогоор хичээллэх хэрэгтэй. Гэхдээ хүзүү, мөрөнд их ачаалал өгдөг биеэ бүтэн эргүүлэх дасгал хийх хэрэггүй.
Нүдний даралт ихсэх

6. Зүрх судасны өвчин

Эмэгтэйчүүдийн таргалалт ч мөн гентэй холбоотой. Хэрэв хэвлийд өөх илүүтэйгээр хуримтлагдаж байх л юм бол зүрх судасны өвчин тусах эрсдэл хоёр дахин ихэснэ гэсэн үг. Судасны хананд бий болох холестерин мөн л удамшиж ирдэг. Энэ нь артерийн судсыг хаагдахад хүргэж улмаар зүрхний шигдээс, цус харвахад хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэх арга

Илүүдэл жин зүрхний шигдээс, цус харвах, чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс биеийн хүчний идэвхтэй хэлбэрийг сонгон долоо хоногт 30 минутаар 3-4 удаа дасгал хийж бай.
Хооллолтоо анхаар. Давсархаг, амттан, өөхлөг хоолноос татгалзаж ногоо, жимс, үр тарианы бүтээгдэхүүн ихээр хэрэглэ.
Тамхиа хаяснаар та зүрх судасны өвчний эрсдэлээ бууруулна.
Байнга шинжилгээ өгч, ялангуяа артерийн даралт холестеринээ байнга хянаж бай.
Зүрх судасны өвчин

7. Толгой өвдөх

Эмэгтэйчүүд толгой өвдөх өвчнөөр эрчүүдээс гурав дахин илүү өвчилдөг. Энэ өвчин мөн л генээр дамжин удамшдаг байна.

Урьдчилан сэргийлэх арга

Согтууруулах ундаа, шоколад, кофе хэрэглэхээ багасга. Эд бүгд толгойн өвчнийг сэдрээдэг.
Хурц үнэртэй, хурц гэрэлтэй газар байхаас аль болох татгалз.
Ус их ууж бай.
Өдөр бүр өөртөө амрах цаг гаргаж бай.
Толгой өвдөх

8. Нойргүйдэл

Нойргүйдэлд хүргэдэг генийг эрдэмтэд илрүүлээд зогсоогүй түүнтэй нягт холбоотой удамшдаг бусад шинжүүд болох сэтгэл түгших, хямрах, гутрах зэргийг ч судалжээ. Энэ бүхэн нойргүйдлээс үүддэг бөгөөд энэ нь мөн л гентэй холбоотой юм.

Урьдчилан сэргийлэх арга

Таагүй бодолтойгоор орондоо бүү ор.
Унтахын өмнө хүнд хоол бүү ид, кофе битгий уу, тамхи бүү тат.
Орой болсон хойно биеийн тамирын дасгал бүү хий. Дасгалыг унтахаасаа дор хаяж дөрвөн цагийн өмнө хийж бай.
Тогтсон цагт орондоо орж, тогтсон цагт босож бай.
Нойргүйдэл

9. Альцгеймерийн өвчин

Ой ухааныг алдагдуулж хэл яриаг гацаадаг төв мэдрэлийн энэ өвчин эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд тохиолддог. Энэ төрлийн өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээг нээгээгүй байгаа учраас өдөр тутмынхаа амьдралын хэв маягт сайтар анхаарах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх арга

Цусны даралт, холлестринээ байна хэвийн байлгах.
Тамхи татах нь оюуны хомсдол үүсэх эрсдэлийг нэмдэг учир тамхиа хая.
Тархиныхаа хүчил төрөгчийн хангамжийн дээшлүүлэхийн тулд спортоор хичээллэ.
Өөх, сахрын хэрэглээгээ багасгаж хүнсэндээ ногоо, жимс ахиу хэрэглэ.
Альцгеймерийн өвчин

10. Хөхний болон өндгөн эсийн хавдар

Нэрт жүжигчин Анжелина Жоли 2013 онд хөхөө авахуулж байсан бол 2015 онд өндгөн эсээ авахуулсан юм. Шалтгаан нь ердөө л түүний ээж, эмээ хоёр нь яг ийм хорт хавдраар өөд болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл Жоли хөх, өндгөн эсийн хавдар үүсгэгч “BRCA1” генийн тээгч гэсэн үг. Гэхдээ эрдэмтэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, амьдралын зөв хэвшил нь тэрхүү генийг өсөн нэмэгдүүлэхгүй байлгах боломжтой гэж үзэж байна.

Урьдчилан сэргийлэх арга

  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
  • 30 наснаас өмнө хүүхдээ төрүүлэх. 30 хүрээгүй байхад төрсөн анхны хүүхэд хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
  • Тамхинаас татгалз.
  • Байнга шинжилгээ өг.

=

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top