Бусад

Хүний амьдралын төгс хэмнэл гэж юуг хэлэх вэ?

Амьдралынхаа өдөр бүрийг зөв хэмнэлтэй байлгах нь ямар ч хүний хөгжих, эрүүл байхын гол тулгуур болж чадна. Тиймдээ ч өндөр бүтээмжтэй, амжилттай явж буй хүмүүс амьдралдаа хэвшүүлсэн тодорхой хэмнэлтэй байдаг. Мөн аливаа зүйлийг хийхэд тохиромжтой цаг, хугацаа гэж байдаг бөгөөд тийм цагт хийсэн зүйлс илүү өндөр бүтээмжтэй, үр дүнтэй байдаг байна. Доорх “зөв цагт нь зөв юмыг хийх нь” уриатай амьдралын төгс хэв маягийн тооцооллыг Америкийн нийгэм судлалын академийн эрдэмтэд гаргажээ.

1. Жаргалтай байх цаг


Хүн өглөөний 8 цагт хамгийн жаргалтай байдаг. Тиймээс энэ үед хөгжим сонсож, сайхан өглөөний цай уух зэргээр бүхэл өдрийнхөө энергийг олж аваарай.

2. Пост хийх цаг


Пост хийх хамгийн тохиромжтой цаг:

Facebook – Лхагва гарагт 12:00 болон 14:00 цагт; Пүрэв гаригт 13:00 болон 14:00 цагт.
Instagram – Лхагва гарагт 15:00; Пүрэв гаригт 5:00, 11:00, 15:00, 16:00 цагт; Баасан гаригт 17:00 цагт
Twitter – Баасан гарагт 9:00 болон 10:00 цагт
Пост хийх цаг

3. Эмч дээр цаг авах


Өглөөний 9:00 цагаас өмнө эмч дээр цаг авах хэрэгтэй. Ингэснээр сэргэг байгаа эмч, сувилагчид танд сайхан хандах болно.

 

4. Кофе уух


Хүмүүс ихэвчлэн өглөө кофе уудаг. Гэвч хүний биед өглөөний 9-10 цагийн хооронд ялгарч байдаг кортизол хэмээх стрессийн даавар нь кофетой нийлснээр улам идэвхэждэг. Тиймээс өдрийн хоолныхоо үеэр кофе ууж байгаарай.

5. Хэл сурах үе


Эрдэмтэд хүн 18 наснаасаа өмнө гадаад хэлийг хамгийн амархан сурдаг болохыг тогтоосон. Тиймээс дор хаяж 17 настайдаа хэл сурч эхлээрэй.

6. Чухал шийдвэр


Хэрвээ та чухал шийдвэр гаргах шаардлагатай болсон бол хоёр цаг унтаад үзээрэй. Ингэснээр таны оюун санаа амарч нөхцөл байдлыг илүү дээр ойлгох болно.

7. Өдөр унтах цаг


Хэрвээ та өдөр унтах шаардлагатай болсон бол 14-15 цагийн хооронд унтахад хамгийн тохиромжтой.

 

8. Биеэ хөгжүүлэх


Судлаачид ихэнх олимпын тамирчдын гаргасан дээд амжилт 17-19 цагийн хооронд байсныг тогтоожээ. Тэр цагт хүний бие хамгийн сэргэг байдаг учраас бэлтгэл хийхэд тохиромжтой байдаг.

9. Гэрээ цэвэрлэх


Хэрвээ та гэрээ цэвэрлэхээр шийдсэн бол 16 цагийн үед хамгийн тохиромжтой. Учир нь 16 цагт хүний оюун санаа хамгийн тайван байдаг учраас бүх зүйлийг эмх цэгцэнд оруулдаг байна.

10. Гэрлэх нас

НУ-ын Юта мужийн их сургуулийн эрдэмтэд 18-35 насныхан дунд судалгаа явуулсны үндсэнд 32 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой нас хэмээн тогтоожээ. Учир нь 32 насандаа гэрэлсэн хосуудын салах магадлал хамгийн бага буюу 5 хувьтай байжээ.

 

11. Хүүхэдтэй болох


Италийн эрдэмтэд эмэгтэй хүн бүрэн төлөвшиж дууссан үе буюу 34 насыг хүүхэдтэй болоход хагийн тохиромжтой нас гэж үзжээ.

 

Хүний амьдралын төгс хэмнэл гэж юуг хэлэх вэ?
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top