Зөвлөгөө

Хөгшрөлтөнд  болон таны унжиж хуйрайшсан арьсанд сайн арчилгаа болж өгөх тоснууд: Та эдгээр тосноос цаг алдалгүй өөрт хэрэгтэй тосоо сонгон түрхэж эхлээрэй!

Таны арьс эрүүл, гоё сайхан эсэх нь хамаагүй, та үргэлж арьсандаа анхаарал тавьж байх ёстой. Эс бөгөөс гоё сайхан байдлаа алдаж эхэлнэ. Одоо цагт томоохон гоо сайхны компаниуд олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд худалдаалдаг болсон. Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны онцлог болон үйлчилгээнээсээ хамаараад өөр хоорондоо ялгаатай байдаг. Түүнчлэн таны гоо сайхны цүнхэнд чийгшүүлэгч тос заавал байх ёстой гэдгийг санаарай.

Өнөөдөр бид арьсанд гайхалтай сайнаар нөлөөлдөг тоснуудын тухай танилцуулах болно. Бид танд 4 ангилал, ангилал тус бүрдээ 4 өөр төрлийн тоснуудыг санал болгож байна. Гэвч эдгээр тоснууд кремийг орлож чадахгүй гэдгийг анхаараарай – эдгээр тоснуудыг зөвхөн арьсандаа түрхэж хэрэглэх боломжтой.


Арган тос нь: витамин Е болон эфирийн тосны хүчлээр баялаг.

Акай тос нь: найрлагандаа антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь арьсыг гэмтээдэг чөлөөт радикалууд болон эсийн исэлдлээс хамгаална.

Маалингын үрийн тосны хувьд арьсыг зөөлрүүлэхээс гадна найрлагандаа эфирийн тосны хүчлийг агуулдаг.

Чацарганы тосонд омега 3, 6, 7 болон 9 гэсэн тосон хүчил байдаг – арьсанд маш сайн нөлөөтэй.

Оливын тос нь найрлагандаа витамин А болон Е амин дэм агуулдаг тул арьсыг сэргээж, нөхөн төлжүүлнэ.

Кокосын тосны хувьд арьсыг бактерийн халдвар авахаас сэргийлнэ.

Бразил самрын тос найрлагандаа их хэмжээний селен гэх эрдэс бодис агуулдаг – арьсанд хэрэгтэй антиоксидант.

Авокадоны тос нь витамин, тосон хүчил болон антиоксидант, витамин Е амин дэмээр баялаг.

Цайны модны тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул батгыг арилгахад тусална.

Нохойн хошууны үрийн тосны хувьд тослог хүчил болон витамин А амин дэмээр баялаг тул сорвийг бүдэгрүүлнэ.

Усан үзмийн үрийн тос нь тослог арьстай хүмүүст маш их хэрэгтэй бөгөөд илүүдэл тосыг арилгана, мөн витамин C амин дэмээр баялаг.

Гааны тос нь улайлтаас сэргийлээд зогсохгүй, үрэвслийн эсрэг найдвартай хамгаалалт болдог.

Алтан товч цэцгийн тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир арьсыг зөөлрүүлж, халдвараас сэргийлнэ.

Үхрийн нүдний тос тослог хүчлээр баялаг бөгөөд үрэвслийн эсрэг найдвартай хамгаалалт болно.

Яргуйн тосыг толбот үлд өвчний үед хэрэглэвэл тохиромжтой.

Луувангийн үрийн тос нь витамин А амин дэм, бета-каротинаар баялаг тул арьсан дахь эсүүдийг хэвийн болгодог элементүүдийг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Одоо та 16 төрлийн тосны арьсанд үзүүлэх нөлөөг мэдэж авсан тул өөрийнхөө арьсанд аль нь хэрэгтэй байгаагаас хамаарч, сонгож хэрэглээрэй. Таныг дээрх тоснуудаас харшилдаггүй гэдэгт итгэлтэй байна. Мөн та арьсаа үргэлж чийгшүүлж байхаа бүү мартаарай.

Хөгшрөлтөнд  болон таны унжиж хуйрайшсан арьсанд сайн арчилгаа болж өгөх тоснууд: Та эдгээр тосноос цаг алдалгүй өөрт хэрэгтэй тосоо сонгон түрхэж эхлээрэй!
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top