Сонин хачин

Цуврал алуурчинг зурагтаар харж дурлаад, гэр бүл болжээ

Түүхэн дэх хамгийн харгис, цуст маньякуудын нэг бол Сергей Ткач юм. Тэрээр гэр бүлийн аз жаргал олж аваад төдийлөн удаагүй байгаа аж.

Рыбинскийн оршин суугч Елена бүсгүй 16 настай байхдаа анх зурагтаар цуврал алуурчин эрийн тухай мэдээ гарахад түүнийг хараад шууд дурласан аж. Ингээд түүний хоригдож байгаа шоронг хайж олж очоод, гаж донтон алуурчин эртэй гэрлэн, хүүхэд төрүүлсэн байна. Одоо Елена 27 настай бөгөөд хосуудын насны зөрүү 38 боловч ахиад хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэнэ.

Елена “Шууд эфир” нэвтрүүлгийн студид хүрэлцэн ирж, дөрвөн удаа бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн алуурчин эртэй гэрлэсэн өөрийн амьдралынхаа тухай ярьсан байна. Тэрээр студид маньяк нөхрийнх нь аллагын золиос болсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй нүүр нүүрээ харалцаж байгаад ярилцсан гэнэ. Гэвч харгис цуврал алуурчин эрийг хүн гэдэг утгаар нь тэд хүлээж авч чадаа болов уу?

Елена Ткач: “Бид анх захидлаар харилцан танилцаж байлаа. Түүнийг анх зурагтаар хараад надад таалагдсан хэдий ч тухайн үедээ түүнтэй танилцан гэр бүл болох талаар ямар ч бодол орж ирээгүй, зүгээр л сонирхолтой санагдаж байсан… 12 жилийн хугацаанд түүнд захидал бичсэн анхны хүн нь би байж. Тэр надаас айсан гэсэн… Одоо би ажлаа хийнгээ, хоёр сард нэг удаа нөхөр рүүгээ урт хугацаатай болзоонд очдог. Намайг биеэ үнэлдэг гэж сонин хэвлэлүүд бичээд байгаа. Энэ бол огт худал зүйл. Би нөхрөө хэзээ ч хуурч мэхэлж байгаагүй, надад ямар ч хамтран амьдрагч байхгүй” хэмээн бүсгүй өгүүлжээ.

Сергей Ткач хүмүүсийг зөвхөн хүчирхийлээд алж байсангүй. Тэр нийтдээ 37 хүний амь бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан юм. Тэрээр хөнөөсөн хүмүүсийнхээ гавлын ясыг ярж, тархины зарим хэсгийг нь огтолж авдаг байсан аж… Гэвч энэхүү аймшигт өнгөрсөн явдлууд ч Еленаг зогсоож чадсангүй.

Сергей түүнд маш ялдам, анхаарал халамжтай хандаж, өөрөөр хэлбэл, бараг гар дээрээ өргөж явдаг гэнэ. “Миний хувьд тэр маш уян зөөлөн хүн. Би ямар ч аюултай зүйл олж харахгүй байгаа” гэсэн байна.

Залуу бүсгүйн энэ байдлыг эцэг эх нь ч ойлгож чадаагүй аж. “Би хэвийн орчинд төрж өссөн. Аав маань сэтгэлзүйч. Гэвч түүнийг өөрийг нь л шинжлэх хэрэгтэй мэт. Намайг 14 настай байхаас эхлээд л миний ганц хийж чадах зүйл бол хүүхэд төрүүлэх, өөр юуг ч чадахгүй гэж тэр хэлдэг байсан” гэж Елена ярьжээ.

Еленагийн нөхөр түүнийг болон ач охиныг нь эрэмдэг зэрэмдэг болгочих вий хэмээн эцэг эх нь айдаг учраас охиныг нь өөрсөд дээрээ авсан гэнэ. Еленагийн охин Елизавета одоо 9 сартай бөгөөд түүнтэй хэзээ уулзаж болох хуваарийг эцэг эх нь гаргасан байна. Тэд ач охиндоо эцгийг нь нас барсан хэмээн итгүүлэхийг хүсч байгаа аж.

Еленагийн яриаг сонссон шууд нэвтрүүлгийн студид цугларагсдын санаа бодол нэгдмэл байгаа бололтой. Нэвтрүүлгийн зочид болон шинжээчдийн хэн нь ч бүсгүйн амьдралдаа хийж буй үйлдлүүдийг ойлгоогүй бөгөөд оройтоогүй дээрээ нөхрөөсөө зугатахыг түүнд зөвлөсөн байна.

Гаж донтнууд өөрийн эхнэр, хүүхдийг ихэвчлэн хөнөөдөггүй, тэгээд ч Сергей шоронд хоригдож байгаа боловч түүнээс салахыг Еленагаас тэд хүссэн аж. Мэтгэлцээний хаалт болгож Андрей Малахов: “Маньяк алуурчны хүүхдүүд эцгийнхээ хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй хэдий ч тэдний генийг хэн ч сольж чадахгүй” гэсэн аж.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top