Сонин хачин

Шинэ үхэшгүй мөнхийн амьд биет эрдэмтэд илрүүлжээ.

Эрдэмтэд үхэшгүй мөнхийн амьд биет олж ирүүлжээ: усанд буцалгаж, сансарт гаргаж, цацраг туяанд шарсан ч амьд гарч чадна.
Эрдэмтэд тардигрэйд гэх зүйлийг ойлгож эхэлж байна. Энэ зүйлийг усанд буцалгаж, сансар огторгуйд гаргаж хаяж, цацраг туяанд шарсан ч амьд гарч чадна. Түүнээс гадна энэ инээдтэй харагдах жижигхэн зүйл урт хугацааны турш ямар ч хоол, усгүй байсан ч үхэхгүй гэнэ. Үүнийг “тардигрэйд” эсвэл “усны баавгай” гэж нэрлэдэг байна. Дэлхий дээрх олон тооны усны сээр нуруугүйтэн амьтдын нэг ба эрдэмтэд саяхан илрүүлж, судалж эхэлжээ.


Миллиметрээс ч бага хэмжээтэй энэ зүйлийг хаанаас ч олж болно. Гол нууц нь гэвэл энэ зүйл маш тэсвэртэй бөгөөд үүнийг “крипто биозиз” гэж нэрлэдэг. Тардигрэйд бүх биеэ ус болгон хувиргаж, “тан” гэх нэртэй жижиг бөмбөлөг болон хувирдаг аж. Энэ янзаараа урт хугацааны турш байж чадна.
Одон орон судлаачид тардигрэйд гэх энэ зүйлийг сансар огторгуйд ямар ч хамгаалалтгүй, 7 хоногийн турш байлгасан. Цацраг туяа болон хүчилтөрөгчийн дутагдал түүнийг үгүй хийж чадаагүй гэнэ. Тэд мөн өндөр даралтаас ч амьд үлдэнэ. Мариана Тренчийн даралтаас 6 дахин их даралтад ч гэсэн амьд үлдэх боломжтой. Эрдэмтэд тардигрэйд гэх энэ зүйлийг мөс болон хөлдөж, 30 жилийн турш хөлдсөн байсныг нь олж илрүүлжээ. Мөс хайлахад тардигрэйд юу ч болоогүй юм шиг сэлээд явчихсан гэнэ. Тэдний цацраг туяанд байж болох бололцоо хүнийхтэй харьцуулахад бараг 1000 дахин их юм. Эрдэмтэд тардигрэйд гэх энэ зүйлийг хүмүүсийн рентген зураг авахад ашиглаж болох талаар судалж байгаа юм байна. Тардигрэйд нийт 4 туршилтаас бүгдэд нь амьд гарч чадсанаар барахгүй 4 тэрбум жилийн дараа нар дэлхийг шарах үед ч гэсэн энэ жижиг зүйл амьдарсаар байх боломжтой гэнэ.

Шинэ үхэшгүй мөнхийн амьд биет эрдэмтэд илрүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top