Сонин хачин

Үйлийн үрээс үйлийн үр үүссэн түүх

2006 оны 8-р сарын нэгэн өдөр Лукиана Марес гэх АНУ-ын Нью Мексико мужийн Форт Самнер тосгоны харъяат 81 настай эрд энэ бүх хачирхалтай эсвэл харуусалтай явдал тохиолджээ. Тэрээр бүх амьдралынхаа турш муург тэжээдэг байсан бөгөөд муур нь тухайн оны 7-р сард нас барсан тул сэтгэл санаа нь тун тавгүй байв. Гэтэл урьд өмнө нь харагдаж байгаагүй амьтан болох харх тэдний гэрт үзэгдэн гүйлдэх болжээ. Уг эр орон нутгийн амьтны дэлгүүр орж муур худалдан авсан боловч хэдхэн хоногийн дараа өнөөх шинэ муур нь хөгшин эзэндээ дасалгүй гэрээсээ зугтчихсан байна.

Тэрээр уг асуудлаа Сан Франциско хотод амьдрах өөрийн хүүхдүүддээ дуулгасан боловч хүүхдүүд нь ганц хулганы асуудлыг тэгтлээ их анхаарч үзээгүй аж. Иймд уг эр хулганыг өөрөө барьж устгахаар шийдэж бүтэн 14 хоногийн турш оролдоод ямар ч үр дүнд хүрээгүй байна. Гэтэл нэгэн удаа интернетээс хулгана барих тухай бичлэг олж үзээд үүнийгээ гэртээ туршиж үзсэн бөгөөд үнэхээр ч төлөвлөгөөний дагуу бүх зүйл өрнөж гэрт нь амгалан тайван байдлыг алдагдуулаад буй хулганыг барьж чадсан аж.

Уг хулганыг тэрээр чухам яахаа мэдэхгүй хэдэн цагийн турш шилэн хоргонд хорьж байгаад улмаар тухайн үед ил галд асааж таарсан тул сүүлнээс нь барьж байгаад гал уруу шидсэн байна. Гэвч галд орсон хулгана аймшигтай муухай орилоод бүх бие нь дүрэлзсэн чигээр асар хурдтайгаар галаас гарч ирэн гэрээр нь гүйлджээ. Сандарсан хулгана ширээ сандал, хөшиг, хувцас гээд газар сайгүй гүйсэн тул гэр нь бүхэлдээ галд автсан байна. Сандарсан хөгшин эр гэрээсээ зугтан гарах үед хөршүүд нь гал унтраах анги дуудсан аж. Гал сөнөөгчид уг галыг бүтэн 3 цагийн турш тэмцэлдсэний үр дүнд унтраасан бөгөөд орон гэргүй болсон эр нэг хэсэгтээ дэн буудалд амьдарч байгаад Сан Франциско хот дахь хүүхдүүдийнхээ гэр уруу нүүжээ.

Эх сурвалж: tuuh.mn

Үйлийн үрээс үйлийн үр үүссэн түүх
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top