Мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Үхэлд ч хүргэж болох таны муу зуршлууд

Оройтож унтах , хэтрүүлж идэх зэрэг нь эрүүл мэндэд муу гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл заримдаа бидний өдөр тутам хийж заншсан энгийн зуршлууд хүртэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлдөг гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй. Жишээ нь: Хамраа чимхэж эсвэл дарж найтаавал эмнэлэгт хүргэгдэх магагдлалтай гэдгийг та мэдэхүү ? Үүнээс гадна бохь ихээр зажлах үед шүдний ломбо унахаас гадна ой тогтоолт мууддаг гэдгийг анзаарч байсан уу? Энэ мэтчилэн бидний анзаардаггүй ч бие махбодод аюул учруулж байдаг муу зуршлуудыг хүргэхээр бэлтгэсныг хүлээн авна уу!!

1. Хамараа чихэж найдаах   

Аюулд орох  хэсүүдАмьсгалын замын систем, толгойн судас, тархи, зарим тохиолдолд хоол боловсруулах эрхтэнд нөлөөлнө.

Найтаахын үндсэн үүрэг бол биеэс нянг гадагшлуулах юм. Харин  хүн найтаалтаа тэвчих үед гадагшлах ёстой байсан бүх нян гарч чадалгүйгээр биеэр эргэн тархдаг. Үүнээс гадна найтаалгах үедээ хамраа чимхвэл бүх хүч эргэн дотогш үйлчилж чихний хэнгэрэг хагарахаас эхлээд хоол боловсруулах зам ч гэмтэх өндөр магадлалтай.

2. Шүдний чигчлүүр хэрэглэх 

Аюулд орох  хэсүүд: Буйл

Шүдний эмч нар шүдний чигчлүүр хэрэглэхийг төдийлөн таашаадаггүй. Учир нь шүдний чигчлүүр шүдэнд муу нөлөө үзүүлэхгүй ч буйл гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг. Мөн шүдний чигчлүүр шүдний завсар дахь бохирдлыг хэзээ ч гүйцэд цэвэрлэж чадахгүй. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйгаа бодоод шүдний утсыг зөв ашиглаж сурахыг зөвлөж байна.

3. Нүүрээ дэрэн дээрээ нааж унтах 

Аюулд орох  хэсүүд : Амьсгал, цусан  хангамж, нуруу нугас, нүүрний арьс

Нүүрээ дэрэндээ нааж унтах нь тухтай хэдий ч эрүүл мэндэд хортой байдаг. Ийм байрлалтайгаар унтах үед амьсгалахад хүндрэлтэй байхаас гадна хүзүүнд их хэмжээний ачаалал ирж байдаг. Үүнээс гадна нүүрэн дээр маш их үрчлээ үүсэх магадлалтай.

4. Хар самар шүдээрээ задлах 

Аюулд орох  хэсүүдШүд, цөс

Хар самар амттай бас эрүүл мэндэд тустай. Харин бид хар самрыг цөмөхдөө л алдаа гаргаж эхэлдэг бөгөөд шүдээрээ биш гараараа цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Учир нь ингэж цөмөх нь шүдний завсар яс орох шүдэнд завсар гаргах гэх мэт олон асуудал дагуулж байдаг. Мөн түүнчлэн цөсний асуудалтай хүмүүст хар самар идэхийг хориглодог бөгөөд 100гр хар самар 500ккал илчлэгтэй байдаг байна.

  5. Ямар нэгэн зүйл мэрэх

Аюулд орох  хэсүүд: Буйл, шүд, амны хөндий

Ямар нэгэн хатуу зүйл мэрэх, хазах зуршилтай хүмүүсийн шүдний эмаль нь маш ихээр гэмтсэн байдаг. Тиймээс хатуу зүйлийг шүдээрээ онгойлгох, самар хазаж хагалах, хатуу чихэр хазаж идэх хэрэггүй. Ингэж чадвал та шүдээ гэмтэхээс хамгаалахаас гадна гэдэсний савханцар тусах эрсдэлээс сэргийлж чадна.

6. Өтгөн болон шингэнээ гаргахгүй удах  

Аюулд орох  хэсүүдБөөр, шээсний зам, бүдүүн гэдэс

2018 онд Их Британид нэгэн хүү компьютерын тоглоом тасралтгүй 8 цаг тоглохдоо нэг ч удаа бие засаагүйн улмаас эмнэлэгт хүргэгджээ. Хүүгийн бүдүүн гэдэс болон давсаг нь маш их хөөсөн байдалтай байсан бөгөөд түүнийг хавдартай хэмээн таамаглахад хүрсэн аж. Харин энэ үйл явдал хүмүүст өтгөн, шингэнээ тэсэх нь эмч нарын хэлдэг шиг асар их хор, нөлөөтэй гэдгийг баталж өгсөн юм. Учир нь бид бие засахгүй хэт удвал биеийн булчин суларч, ажиллагаагүй болох аюултай байдаг байна.

7. Гараараа нүүр юм уу нүдээ оролдох

Аюулд орох  хэсүүдНүүрний арьс, нүд

Нүүрэн дээр батга гарах нь гаран дээрх бохирдол нүүрний арьсанд наалдсантай холбоотой байж болно. Түүнчлэн бохир гараараа нүдээ нухвал нүдний өвчин тусах магадлал өндөр болдог.  Тиймээс бохир гараараа нүд болон нүүрэндээ хүрэх хэрэггүй.

8. Шивнэж ярих 

Аюулд орох  хэсүүдХоолой

Дуучин Роберт Саталоффын үзэж байгаагаар хүмүүс шивнэж ярих үедээ хоолойгоо маш ихээр шахаж, хоолойдоо их хэмжээний ачаалал өгдөг гэнэ. Энэ нь хоолойд жижиг бэртэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Ялангуяа их ярьдаг хүмүүсийн хувьд нэлээд ноцтой асуудал юм.

 

 

Үхэлд ч хүргэж болох таны муу зуршлууд
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top