Дэлхий

Tekashi 6ix9ine 32 жилийн ял сонслоо

Tekashi 6ix9ine буюу түүний жинхэнэ нэр болох Daniel Hernandez нь 11 сарын 18-ний өдөр ба өнгөрсөн бүтэн сайн өдөр хууль бусаар татвар хурааж, зэвсэглэсэн мөн биедээ хар тамхи авч явж буй байдалтай байхад нь FBI баривчилсан байна.

Шүүх хурлаар түүний өмгөөлөгч 1 сая ам. доллар төлөөд 4 жилийн гэрийн хорионд байх тохиролцоог санал болгосон ч, ерөнхий шүүгч Hernandezийг уг үйл явдлыг тэнссэнтэй байхдаа хийсэн, мөн өмнөх хийж байсан гэмт хэргүүдийг авч үзэж уг тохиролцоог цуцалж ял эдлүүлэхээр болсон байна.

Kifano “Shottie” JordanFaheem “Crippy” WalterJensel “Ish” Butler болон Jamel “Mel Murda” Jones гэх түүний багийн 4 гишүүд Нью Йорк хот даяар MDMA, Fentanyl, Heroin, Marijuana гэх мэтийн хар тамхи хууль бусаар зарсан хэргээр хамт ял авсан байна.

 

Мөн тэд өрсөлдөгч gang буюу бүлэглэлээ хүч хэрэглэн дээрэмдсэн ба уг дээрэм дээр алдагдсан бүх эд зүйл Hernandez-ийн гэрээс олдсон байна. Уг дээрмийг хийхийг 6ix9ine тушаасан ба дээрэм болж байх хугацаанд өөрөө Barclays Center-т тоглолтоо хийж байжээ.

Хүчингийн хэргээр 4 жилийн тэнсэн авсан байсан Daniel ‘6ix9ine’ Hernandez нь нийтдээ 17 гэмт хэрэг хийсэн улмаас 32 жилийн ял авахаар болсон байна.

Tekashi 6ix9ine 32 жилийн ял сонслоо
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top