Сонин хачин

“Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан” амьтан тул “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөдөг

Хүмүүс хэрээ гуаглахад тийм ч таатай ханддаггүй. Ер нь аль ч үндэстэн ястан үлгэр домог зэрэгтээ хэрээг мөнхийн с.ө.р.ө.г дүрээр илэрхийлдэг.

Гэвч манай ард түмэн аливааг сайн сайхан талаас нь харж тайлж чадвал муу зүйл үгүй гэх билэг билэгшээлтэй өвөг дээдсийнхээ уламжлалаар гэрийн гадаа хэрээ гуагалвал “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөх нь бий.

“Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан” хэмээн аав ээжийнхээ ярилцаж байхыг сонсоод ихэд гайхсансан. Үнэхээр цагаан зүрхтэй байдаг юм болов уу ч гэж бодож билээ. Хэрээ “гэр бүлийн хувьд” бусад шувууг бодвол илүү бат бөх харилцаатай, нэг хостойгоо бүхий л насаараа хамт байдаг, нэгнийгээ vx эж vp эгдсэний дараа үлдсэн хугацаандаа ганцаараа амьдардаг, түүнийхээ араас “ам ua xop лох” үйлдэл хийж хун шувуу шиг “уянгалаад” байдаггүй илүү ухаалаг, илүү өөдрөг үзэлтэй, тэвчээртэй, байгаль цаг уур, амьдралын олон бэрхшээлүүдэд дасан зохицож, даван туулах чадвар сайтай гэж шувуу судлаачид үздэг.

Харин ч нөгөө нэг нь хосоо алдсан тохиолдолд түүнийг “гэр бүлийнхээ” гишүүнээр тооцож ангаахай, дэгдээхэйг нь хамтран өсгөлцөж, эзэмшил газар нутгаа нэгтгэн амьдралаа цааш үргэлжлүүлдэг байна. Хөгширсөн эцэг эх нь болох шувуундаа хоол зөөж тэжээсээр үддэг байна.

Гайхалтай гэр бүлсэг, бие биедээ тусархуу, үүрээ аюулгүй газар нягт нямбай барьж чаддаг, бусад шувуу үүрэнд нь ирээд өндөглөчихсөн байвал булаацалдаад байлгүй шууд л яваад өгдөг, жил бүр нэг үүр шинээр барьдаг хөдөлмөрч, тусч, сайхан сэтгэлтэй гэхчлэн хүнд байдаг аль л эерэг чанаруудыг өөртөө агуулсан болохоор нь цагаан зүрхтэй гэсэн байж.

Хүмүүс хун шувууг хамгийн үнэнч шувуу хэмээн үзэж хайр дурлалын билгэдэл болгодог, гэтэл хэрээ түүнээс ч үнэнч бөгөөд бие биедээ төдийгүй хүнд ч амархан дасаж, нэг сайн санасан хүндээ насан турш итгэж явдаг байна. Шувуу судлаачид хун шувуунд зүүсэн бөгжний тусламжтайгаар тэд хосоо алдсан ч ирэх жил өөр нэгэн хостой болоод ирж байгаа нь цөөнгүй тэмдэглэгдэж, өөр олон оронд насан турш нэг л хостой байдаггүй юм байна гэдэг нь батлагджээ. “Хэрээ хар ч нутгийн шувуу, хун цагаан шувуу ч харийн шувуу” гэх үг ч бий.

Хэрээ хүн хоёрын нөхөрлөсөн бодит сайхан түүхийг “Хар шувууны цагаан түүх” номоороо нэрт зохиолч Ж.Дашдондог гуай түмэн олондоо хүргэж байсан билээ.

Хон хэрээ, хар хэрээ, турлиах, шаазгай гэхчлэн хэрээнийхэн овогоос монгол нутагт 12 зүйл нь бий. Хэрээг шинжлэх ухаанд 20-25 насалдаг гэж үздэг. Дээрх номонд бичсэнээр бол 1948 онд таарсан хүн шувуу хоёр 60 жил нөхөрлөж байна гэж гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд бодит баримт юм. Тэр ч бүү хэл монголчууд хэрээг 300 насалдаг гэж ам дамжуулан ярьдаг ч хараахан нотлогдоогүй.

Монголын төдийгүй гадаад улс орны бөө нар ч хэрээг “онгод тэнгэр явж байна” хэмээн шүтэж, билэгшээх нь түгээмэл. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн тайлбарладагаас үүдэлтэй ийм ойлголт бий.  Харин буддын шашны талаас бол Гомбо хэмээх тарнитай, догшин бурхны дагуул гэдэг.

Ямартай ч хэрээ маш зөнч, хэтэрхий мэдрэмжтэй амьтан. Сайн муу хүнийг хараад мэднэ, нэг харсан хүнээ хэзээ ч мартахгүй. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг хүний нүд хүрэхгүй газраас таньж, зугтах төдийгүй бусаддаа ч анхааруулна.

Бид хатуу зөөлний тэмдэгээ хасаад 33 үсгээр авиа тэмдэглэдэг бол хэрээ 46 орчим авиа гаргаж хоорондын харилцаанд ашиглана. Өөрийнх нь эзэмшил нутгаар урьд өмнө үзэгдээгүй амьтан, хүн, машин, техник гэхчлэн юу л байна тэдгээрийг орчин тойрондоо зарлан мэдэгдэнэ. Бусад шувуу амьтад хэрээний гуаглахыг сонсож мөн хөдөлгөөнөө зохицуулна.

Aнчuд бyyraa доош нь харуулж үүрдэг нь бас учиртай. Учир нь хэрээ бyyr өргөнөөсөө нарийссан хэлбэртэй буюу гозгор мод мэт дээшээ үзүүртэй байгаагаар нь таньж гуаглавал тэр өдрийн аз хийморь aнчuнг дайрахгүй л гэж ойлго. Учир нь хэрээ бyyr таниад бүгдэд зарласан гэж ойлгож болно.

Хэрээ хүчтэй салхи шуурганы өмнө гуагалж цаг агаарын таагүй үзэгдлийг хүмүүст мэдээлдэг. Голын эрэгт хоёр хэрээ амнаасаа уур савсуулан хоорондоо ярьж буй мэт сууж байвал хэсэгтээ л тухайн орон нутагт дулаан, тогтуун байна гэсэн үг.

Намар хэрээ олноороо цуглана. Энэ нь эцэг эхийн эзэмшил нутгаас нүүж шинэ газар нутаг хайхаар гарч байгаа нь тэр. Харин эцэг эх нь анх нутагласан газраасаа нүүдэггүй, тэр орчмынхоо хэл улыг дамжуулан, бараг л тэр гуай, энэ гуай гэх нь холгүй бүгдийг таньж, дасаж дадсан нутаг орондоо нacaa бapдar байна.

Өөрийн эзэмшил нутагтаа байж байгаль эх дэлхийгээ элдэв сэг зэм, vx эж xaтсан амьтны vлдэглийг цэвэрлэн, халдвар нян тарахаас сэргийлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч гэж хэлж болно. Хэрээний нэг онцлог нь xuмийн yтaaнд xop ддоггүй гэдэг.

Гэрийн гадаа хэрээ гуаглахад муу ёртой гэхээсээ илүү болох гэж буй сайн мууг хэлж өгч байна гэж ойлгох нь зөв юм. Болох ёсгүй байсан муу муухайг энэ хэрээ л дуудаж авч ирэх гээд байна гэж ойлголгүй, дотоод зөн билгээ чагнаж эх байгалийнхаа дохио чимээг анхааран сонсож болгоож сэргээж явууштай. Шувуу болон байгаль эх хүнд xapaaл хийдэггүй, мууг ёрлож дууддаггүй.

Хүн л өөртөө муу муухайг дуудах нь бий. Тиймээс монголчууд аливаа ёр зөнг сайнаар тайлж ерөөл болгон өргөж амьдарч иржээ.

Сайн муу ямар ч мэдээг бусад амьтдаас илүү хамгийн түрүүнд орчин тойрондоо зарладаг учир хүмүүс хэрээг сайтар чагнаж байх хэрэгтэй юм.

The post “Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан” амьтан тул “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөдөг appeared first on 25tsag.com.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button