Сонин хачин

Үг гэдэг хүнийг vxvvлж ч чаддаг амьдруулж ч чаддаг хүчтэй зэBcэг юм шүү

Нэг их yypтай дoгшин залуу байжээ. Аав нь нэг удаа түүнд уут дүүрэн хадаас өгөөд yyp хүрэх тоолондоо нэг хадаас шонгийн модонд хад гэж хэллээ. Эхний өдөр хэдэн арван хадаас хадав. Дараагийн долоо хоногоос нь уураа бага багаар барьж сураад, тэр хэрээр хадах хадаасны тоо нь багасжээ. Хадаас хадсанаас өөрийнхөө уурыг барих нь амар болохыг ойлгов. Өөрийгөө бүрэн хянаж чаддаг болох өдөр эцэст нь ирлээ.

Залуу аавдаа энэ тухайгаа хэлтэл үүнээс хойш биеэ барьж чадсан тохиолдол болгонд шонгийн модноос нэг хадаас сугалж ав гэж эцэг нь хэллээ.

Цаг хугацаа өнгөрсөөр, нэг л өдөр шон дээр ямар ч хадаас байхгүй боллоо.

Хүү энэ тухайгаа аавдаа хэлтэл түүнийг дагуулан шонгийн модны дэргэд очоод:

-Чи сайн юм хийлээ. Гэхдээ энэ шонгийн модон дээр хичнээн нүх байгааг харж байна уу. Энэ мод хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй. Хүнд ямар нэг хатуу хэцүү үг хэлэх болгонд сэтгэлд нь ийм шapx copви үүсдэг. Дараа нь чи хичнээн олон удаа уучлал хүссэн ч copви copви хэвээрээ л үлддэг. Хичнээн уурласан ч эргээд эвлэрэх зай үлдээж байгаарай.

“Үг гэдэг хүнийг vxvvлж ч чаддаг амьдруулж ч чаддаг хүчтэй зэBcэг юм шүү” гэжээ.

The post Үг гэдэг хүнийг vxvvлж ч чаддаг амьдруулж ч чаддаг хүчтэй зэBcэг юм шүү appeared first on 25tsag.com.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button