Сонин хачин

Маргааш шатахуун үнэ ОГЦОМ нэмэгдэхээр болжээ

Дэлхийн зах зээлд нэг баррель шатахуун нэмэгдсэн тул манай улсад ч гэсэн литр тутамынхан нь үнэ 600 хүртлэх төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Сүүлийн хоёр жилд цар тахалын улмаас Монгол Улс хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэний улмаас үнийн ихээхэн хөөсрөлтэй байсан юм. Хөөсөрсөн үнэ хагарч амжаагүй байхад шатахууны үнэ нэмэгдсэнээр барааны үнэ хэд дахин нэмэгдэх нь бололтой.

Ашигт малтмал, газрын тосны газрын эх сурвалжаас өгсөн мэдээллээр ямар төрлийн шатахуун хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Дотоодын шатахуун импортлогч нар улс орон даяар вакцинжуулалт дуустал үнэээ нэмэхгүй гэсэн гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийгээд байсан аж. Зарим эх сурвалжийн хэлснээр өргөн хэрэглээний шатахуун литр тутамдаа 600 хүртлэх төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өгөөд байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button