Сонин хачин

“Single” хатагтай Ё.Нямжав гурав дахь хүүхдээ төрүүллээ

Одоогоос хоёр жилийн өмнө Ё.Нямжав гэх эмэгтэй БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилогдож багагүй шүүмжлэлд өртөж байлаа. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдож гэрлийн хурдаар албан тушаалд хүрлээ гэж олон нийт шүүмжилдэг ч тэрбээр чамгүй өндөр боловсролтой бүсгүй юм. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөж, магистрын зэрэг хүртсэн Ё.Нямжав МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны байнгын хорооны гишүүн болж жинхэнэ утгаараа улс төрийн голлох намд хүчин зүтгэж эхэлсэн.

Улмаар Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ГХЯ-ны харьяа ДБҮЭГ-ын даргаар томилогдсон байдаг. Монголын сайхан бүсгүй тэмцээнд 2001 онд миссүүдийн түүхийг эвдэж, анх удаа хөдөөний хөрслөг бор бүсгүй алтан эрдэнийн титэм тэргүүндээ залсан Ё.Нямжав бүсгүй анхны амьдралдаа нэлээн хэл шуугиантай цэг тавьсан. Хоёр дах хүүхдээ харийн орноос эх орондоо ирж төрүүлжээ. Өдийг хүртэл ганц бие ээжийн үүрэг сахиж, охиныхоо аавыг нууцалж байсан ч ийн удаах хүүхдээ төрүүлэн, бүл нэмжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button