Сонин хачин

Хар нууранд осолдсон зургаан хүүхэд эргээс хөдлөхдөө ухарч, живcэн гэв

Улс орон даяар цар тахал дэгдэж буй эдгээр өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Толбо сумын гуравдугаар багт байрлах Хар нууранд арванхоёрдугаар ангийн зургаан эрэгтэй хүүхэд автомашинтайгаа живж эндсэн билээ. Энэ талаар Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга “Талийгаач хөвгүүд зургадугаар сарын 10-нд Хар нуурын эрэгт очсон байна лээ. Осол 00:00 цагийн үед болсон гэсэн. Сурагчид “УАЗ-469” автомашинтай явсан бөгөөд жолооч нь хөдөөний айлын хүүхэд байсан юм билээ. Тэр хүү сумын төв рүү орж, найзуудыгаа аваад Хар нуур руу зугаалахаар явсан байгаа юм.

Зургуулаа нуурын эрэгт сууж байгаад нэг найзыгаа авахаар хөдлөх гэж байгаад осолджээ. Машинаа нуурын эрэгт тулгаж тавьснаа мэдэхгүй ухарч, живсэн байна. Тэр хэсэг нь маш гүнзгий. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад өглөө нь ирсэн. Аймгийн төвөөс аврагчид ирж, автомашин, жолооч хүүг гаргаж авсан. Мөн удалгүй талийгаач нарыг гаргаж авлаа. Одоогийн байдлаар задлан шинжилгээ хийж байна. Хөвгүүд загас барьсан, агнасан ул мөр илрээгүй. Идэж байсан загасны бүтээгдэхүүн, ус, ундаа машин дотроос нь гарч ирсэн” гэв. Улс даяар төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглосон. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн төгсөх ангийн сурагчиддаа хараа хяналтаа тавиарай.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button